ШУТИС-ийн инженер технологийн оюутны дунд зохион байгуулагддаг англи хэлний уламжлалт 26 дахь олимпиадын удирдамж
ganbii

ШУТИС-ийн оюутны Англи хэлний уламжлалт 26 дахь олимпиадын удирдамж

Шалгаруулалт

ШУТИС-ийн салбар сургууль тус бүрээс шалгарсан оюутнууд ганцаарчилсан болон багийн төрлөөр хөтөлбөрийн дагуу дараах уралдаан тэмцээнд оролцоно. Үүнд:

Харилцааны англи хэл S.CE102/ганцаарчилсан болон багийн төрөл/

  • 1-р шат: S.CE102хичээл зааж буй багш нар эхний шалгаруулалтыг явуулж англи хэлний олимпиадад орох хүсэл, сонирхолтой оюутнуудын нэрсийг гаргаж өгнө. 2020.11.02
  • 2-р шат: Шалгарсан оюутнууд “Why Should I Learn English?” сэдвээр зохион бичлэг бичиж салбар сургууль тус бүрээс хамгийн өндөр оноо авсан 3 оюутан 3-р шатны шалгаруулалтад баг болж оролцоно. 2020.11.04
  • 3-р шат: Оюутнууд дараах 2 сэдвийн хүрээнд “I Don’t Think So!”,“Teach Me!”жүжигчилсэн тоглолт (Role play) хийнэ. 2 болон 3-р шатны нийлбэр оноогоор 1, 2, 3-р байр шалгаруулна. 2020.11.13

Шинжлэх ухаан технологийн англи хэл  S.EST210

/ганцаарчилсан болон багийн төрөл/

  • 1-р шат: S.EST210хичээл зааж буй багш нар өөрийн зааж буй ангид эхний шатыг зохион байгуулж, салбар сургуулийн шилдэг оюутны нэрсийг гаргаж өгнө. /Багш нар дундаасаа 1 салбар сургуулиас нийт 10 оюутан буюу 8 сургууль 80 оюутан/
  • 11.02
  • 2-р шат: Салбар сургууль тус бүрээс шалгарсан нийт 80 оюутан онлайн тест өгөх ба сургууль бүрийн хамгийн өндөр оноо авсан 3 оюутан 3-р шатны шалгаруулалтанд баг болж оролцоно.
  • 11.04
  • 3-р шат: Багууд “Strengths and Challenges of Online Learning” “The Importance of English for future careers”сэдвийн аль нэгийг сонгон, 10 минутын илтгэл бэлдэж,

Youtube дээр байршуулан, хэлэлцүүлнэ. 2 болон 3-р шатны нийлбэр оноогоор 1, 2, 3-р байр шалгаруулна. 2020.11.11

Тусгай зориулалтын англи хэл S.ESP310 /ганцаарчилсан төрөл/

  • 1-р шат. Салбар сургууль тус бүр дээр зохион байгуулж багийн ахлагч нар сургууль тус бүрээс шилдэг 10 оюутны нэрсийг гаргаж өгнө. 2020.11.02
  • 2-р шат. Шалгарсан оюутнууд онлайн тест өгөх ба хамгийн өндөр оноо авсан 10 оюутан дараагийн буюу 3-р шатны шалгаруулалтад оролцоно.
  • 11.05
  • 3-р шат. Оюутнууд “Practice Makes Progress” “English is the Doorway to the World”сэдвээр постер илтгэл хэлэлцүүлнэ. 2 болон 3-р шатны нийлбэр оноогоор

1,2,3- р байр болон тусгай байр 2-г шалгаруулна. 2020.11.12

Ерөнхий зохион байгуулагч:

ШУТИС-ийн  ГХС-ийн Англи хэлний тэнхим

Хамтран зохион байгуулагч:

ШУТИС-ийн оюутны соёл үйлчилгээний алба