ОЮУТНЫ ҮЙЛЧИЛГЭЭ
1. Тэнхимийн хамт олон жил бүр уламжлал болгон цогц арга хэмжээ зохион байгуулж, оюутан суралцагсадыг татан оролцуулдаг юм:
- ТТО /япон, солонгос, хятад хэл/ мэргэжлийг сурталчлах өдөрлөг
- Япон хэл - соёлын өдөрлөг
- Солонгос хэл-соёлын өдөрлөг
- Хятад хэл - соёлын өдөрлөг
- “Олон улсын мэндчилгээний өдөр”
- “Эх хэлний өдрүүд” аян зэрэг
2. Манай оюутнууд суралцах явцдаа танилцах болон мэргэжлийн дадлага хийдэг:
- Хятад хэлний дадлага: оюутнууд 3-р курсээ төгсөөд, 7-р сард Шандуны ШУТИС дээр очиж 21 хоногийн хугацаанд хэлний дадлага хийдэг. Дадлагад идэвхтэй оролцсон, мөн сурлагаараа тэргүүний оюутнууд Шандуны ШУТИС-д 1 жил тэтгэлэгтэй суралцах эрх авдаг.
- Солонгос хэлний дадлага: Солонгосын Ази номхон далайн нийгэмлэг /PAS/-ийн шугамаар ирдэг Солонгос оюутнуудтай хамтарч хийдэг ба дадлагад идэвхтэй оролцсон, сурлагаараа тэргүүний оюутнууд Солонгос улсад 7 хоногийн хугацаатай соёлын үйл ажиллагаанд оролцох эрхтэй болдог.
- Японы хэлний дадлага: Зун болгон Японы Бүнкёо их сургуулиас ирдэг оюутнуудтай хамтарч хийдэг. Харин намар нь дадлагад идэвхтэй оролцсон, мөн сурлагаараа тэргүүний оюутнууд Япон улсад 7 хоногийн хугацаатай соёлын үйл ажиллагаанд оролцдог сайхан уламжлалтай.
- Оюутнуудаа Хятад, Япон, Солонгос улсын их, дээд сургуулиудад оюутан солилцоогоор явуулж сургадаг. 2019-2020 хичээлийн жилд гэхэд 1 оюутан Японы Шиманэ их сургуульд, 4 оюутан Шаньдуны ШУТИС-д 1 жилийн хугацаагаар суралцсан.
- 2019 оноос манай оюутнууд Японд дадлагжигч оюутнаар явж, тэнд ажил хийнгээ японы амьдрал ахуй, түүх соёл, зан заншилтай танилцаж, япон хэл сурдаг.
3. Ази судлалын тэнхимийн нэг онцлог бол гадаадын оюутнууд ирж монгол хэл судалдаг явдал юм. Манай монгол хэлний багш нар тэдэнд зориулсан анхан, дунд, гүнзгий шатны хөтөлбөр боловсруулж, мөн багц сурах бичгийг зохион гаргасан нь гадаад оюутныг монгол хэлийг хялбар аргаар сурах боломжтой болгосон. Өнөөдөр манайд 6 солонгос, 2 хятад, 3 америк, 1 орос, 1 тайланд оюутан монгол хэл сурч байна.