ГХС-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбараас ГХС-ийн “ГХО” хөтөлбөрийн, ХШУС-ийн ГИБ-ийн оюутнуудын гадаад хэлний мэдлэг, чадварыг хөгжүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор хэрэгжүүлж байгаа оюутны Карьер хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй цуврал ярилцлагад ГУУС-ийн “УУАТ” хөтөлбөрийн ангийн төгсөгч Б.Баттулга уригдан оролцлоо.

Б.Баттулга нь 2018-2021 онд ГУУС-ийн “УУАТ” Фрайбергийн ТИС, Уул уурхайн академийн хамтарсан хөтөлбөрийг дүүргээд одоо магистрантурт суралцахаар болсон ба герман хэлний шалгалтаа амжилттай өгсөн туршлагаасаа хуваалцан зөвлөмж, зөвлөгөө өгч, оюутнуудын сонирхсон асуултад хариулж ярилцав.

2022 оны 03 сарын 31-нд зохион байгуулагдсан уг ярилцлагад 30 оюутан оролцлоо. Онлайн уулзалтыг зохион байгуулсан ХХШС-ын ахлах багш Б.Мөнхцэцэг болон ярилцлагад идэвхтэй оролцсон оюутан залуустаа талархал илэрхийлье.
ГХС, Хэрэглээний хэл шинжлэлийн салбар