ШУТИС-ийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд 2009-2010 оны хичээлийн жилд Монгол улсын ШУТИС, БНХАУ-ын Шаньдун ШУТИС хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар Гадаад хэлний сургууль БНХАУ-ын Шаньдун ШУТИС-ийн Олон улсын соёлын солилцооны сургуультай хамтран оюутны дадлагын орчныг бүрдүүлж, суурь баазыг нэмэгдүүлэх, чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилготойгоор хэлний танилцах дадлага болон оюутан солилцооны 1 жилийн хөтөлбөрийг 10 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.
ГХС-иас хэлний танилцах дадлагаар ТТО-хятад хэлний ангийн 76 оюутан, нэг жилийн солилцооны хөтөлбөрөөр шилдэг 2 оюутан хамрагддаг ба нийт 16 оюутан тус бүр амжилттай хамрагдсан байна.
Гадаад хэлний сургууль 2021-2022 оны хичээлд Шаньдун ШУТИС-тай байгуулсан хамтын ажиллагаагаа өргөжүүлэн А тэтгэлэг-2 оюутан, В тэтгэлэг-8 оюутан, С тэтгэлэг-6 оюутан, тус бүр бүртгэлийн хураамж 600 юаны хөнгөлөлттэй хамрагдахаар 16 оюутан тэтгэлэгтэй суралцах солилцооны шинээр “1+1+2 хөтөлбөр” хэрэгжүүлэх гэрээг амжилттай байгуулж 2022 оны намрын улирлаас эхлүүллээ.
Тус хөтөлбөрөөр техник технологийн орчуулагчийн хятад хэлний ангийн 11 оюутан 2022 оны 9 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн цахимаар Шаньдун ШУТИС-д суралцаж байна. Ковидын хол хориотой үед хөтөлбөрт тусгагдсан мэргэжлийн хичээлдээ цахимаар хамрагдан хичээл дадлагаа хослуулан шамдан суралцаж байна.
Чиндао хот. Шаньдун ШУТИС-танилцах дадлага 2019 он.
Шаньдун ШУТИС-д цахимаар суралцаж буй ТТО-хятад хэлний 2 дугаар ангийнхан
Үүнээс гадна ГХС-ийн Ази судлалын салбар 2021-2022 оны хичээлийн жилийн намрын улирлаас Шаньдун ШУТИС-тай хамтран цахим хэлбэрээр олон улсын хятад хэлний өвлийн сургалт /60 оюутан/, хаврын сургалт /50 оюутан/, Хойд хятадын ЭХИС-тай өвлийн сургалт /100 оюутан/ зохион байгуулсан ба 2022-2023 оны хичээлийн жилээс Шаньдун ШУТИС-тай хамтран намрын сургалтын анхан шатны /30 оюутан/ хамруулан суралцуулж байна.
Хөтөлбөрт хамрагдсан оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсэж, Шаньдун ШУТИС-ийн Олон улсын соёлын солилцооны сургуулийн хамт олон, мэргэжлийн болон зөвлөх профессор багш нартаа гүнээ талархаж, эрдэм судлалын үйлсэд нь амжилтын дээдийг ерөөе!
ШУТИС-ГХС-АСС