-
2022 оны 2-р сарын 21-ний өдөр ГХС-ийн 30 жилийн ойн хүрээнд, "Хэл, сургалт, судалгаа, технологи" сэдэвт хэлэлцүүлгийг МУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, ШУА-ийн ХЗХ, ШУТИС-ийн ГХС, НБГ, МХББСҮХ хамтран зохион байгуулж, цахим болон танхимаар 500 гаруй багш, судлаач эрдэмтэн, мэргэжилтнүүд оролцлоо. Хэлэлцүүлгээр ШУТИС-ийн ГХС-ийн багш Н.Мөнхжаргал, Б.Сонинцэцэг "Эх хэлний сургалт ба цахим технологи", ХЗХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Пүрэвсүрэн "Цахим хөмрөгт суурилсан судалгааг эх хэлний сургалтад ашиглах нь", Конгрессын номын сангийн монгол номын мэргэжилтэн М.Саруул-Эрдэнэ "Хэл сурах, сургах арга ба технологи", МУИС-ийн профессор багш Н.Нансалмаа "Хэлээр дамжуулж хүнийг хэрхэн бүтээдэг вэ?" гэсэн илтгэлүүд тавьж, Монгол хэлний хууль, бодлогын хэрэгжилт, эх хэлний сургалт, судалгааны өнөөгийн байдал, шинэчлэл, заах арга зүйн талаар хэлэлцүүлэг хийв.
-
2022 оны 4 сарын 8-нд “Европ судлал: Хэл шинжлэл, Олон улсын харилцаа, Орон судлал -VI” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн Шинжлэх Ухааны сургуулийн Европ судлалын тэнхим, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль, ШУА-ийн ОУХ-ны хүрээлэн, Хүмүүнлэгийн ухааны их сургууль хамтран зохион байгууллаа.
-
2022 оны 4 сарын 29-нд “Ази судлал-2022 /ICAS2022/” Олон улсын эрдэм шинжилгээний VIII хурал зохион байгуулж, Монгол, БНХАУ, ОХУ, Япон, БНСУ, БНТУ, БНКУ зэрэг орны 80 шахам ШУА, судалгааны хүрээлэн, их дээд сургуулийн эрдэмтэн судлаач, профессор багш нар оролцож 50 гаруй илтгэл амжилттай хэлэлцүүлэн илтгэлээр хурлын эмхэтгэл гаргав. Энэ удаагийн хурлын илтгэлд ихэвчлэн суурь судалгааны үндсэн асуудлыг хөндөж, шинэ чиг хандлага, шинэлэг арга зүйд тулгуурласан илтгэлүүд хэлэлцүүлсэнээрээ ихээхэн онцлогтой байсан төдийгүй судалгааны үр дүнгээ харилцан солилцсонд тус хурлын ач холбогдол оршино.
-
АХТ-ийн багш нар "ШУТИС-ийн Англи хэлний хичээлийн хөтөлбөр", АХТ-ийн багш нар “English Curriculum”, А.Болормаа, П.Бямбажав нар “English for Management”, А.Ариунаа, Б.Бурмаа “English for Business Management”, Ж.Ганцэцэг, М.Отгонбаяр нар “English for Nutrition and Dietetic Students” Б.Сонинцэцэг, Н.Мөнхжаргал, С.Баасанжаргал нар "Монгол хэлний найруулга зүй", Т.Мөнхжаргал, Ц.Отгон, Б.Номиндалай “Техникийн солонгос хэл”, Ш.Галтмаа, Ц.Эрдэнэзаяа, Б.Ариунаа “Техникийн хятад хэл”, Б.Байгал, О.Индра нар "Англи хэлний хэл зүй үгсийн сан I", Б.Байгалмаа, Л.Амгалан "Англи хэлний хэл зүй үгсийн сан II", С.Уранбилэг, Э.Чимэдлхам "Англи хэлний хэл зүй үгсийн сан III", Ц.Цэцэгмаа, Д.Туяа нар "Англи хэлний хэл зүй үгсийн сан IV", Ц.Энхбаатар, О.Золзаяа “Шинжлэх ухаан технологийн англи хэл” зэрэг ШУТИС-ийн үндсэн сурах бичиг, гарын авлага хэвлүүлэн сургалтад ашиглаж байна.
-
2022 оны 1 сард ХХШС-ын ахлах багш Б.Байгалмаа, багш Я.Оюунцэцэг нар Нийгмийн хариуцлагын хүрээнд ШУТИС-ийн ажилчдын 180 айл Эрдэм хотхоны багш ажилчдын хүүдүүдэд үнэ төлбөргүй Англи хэлний сургалт зохион байгуулсан.
-
Төгсөгч, хандивлагч байгууллагуудын хандиваар 2-р байрны 227, 228, 325, 326, 327, 612 тоот ангиудад смарт зурагт, техник хэрэгслэл суурилуулж, сургалтын орчинг сайжруулсан.
-
2021-2022 оны хичээлийн жилд Карьер хөгжлийн хөтөлбөр боловсруулан, тус хөтөлбөрийн хүрээнд гадны байгуулагын мэргэжилтэн, ШУТИС, ГХС-ийн төгсөгчдөөр 13 удаагийн үйл ажиллагааг зохион байгуулж, давхардсан тоогоор 398 оюутан, 47 багш хамрагдсан.
-
ХХШС-аас Англи хэлний сургалт явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын англи хэлний мэргэжлийн ангийн оюутнуудын “Англи хэлний улсын олимпиад” 3 үе шаттайгаар зохион байгуулсан.
-
Хичээлийн жилийн туршид ГХС-ийн вэб хуудсанд “ГХС-ийн Төгсөгчдөө алдаршуулах” булан хөтөлж, 60 гаруй шилдэг төгсөгчдийн танилцуулга гаргав.
-
ХХШС-ын Ц.Цэцэгмаа Ц.Цэцэгмаа, C.Бархас, Б.Байгалмаа, Д.Гаамаа нар “Эрдэм ном эрхэм байн” аян зохион байгуулж: Нийслэлийн БЗД-ийн 79-р сургууль, Нарны инээмсэглэл өдөр өнжүүлэх сургалтын төв, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ЕБС-д 44 нэр төрлийн 135 ширхэг ном, Г.Томтогтох “Монгол хэл шинжлэлийн цуврал 15 боть” ГХС-д, Р.Бигэрмаа 2 бүтээл ГХС-д, ШУТТНС-д “Техникийн солонгос хэл”, “Техникийн хятад хэл” үндсэн сурах бичиг 30 ш, Ц.Эрдэнэзаяа “МНТ-ны тийн ялгалын ай” цахим санд, Б.Дэлгэрмаа “Системийн шинжилгээний аргаа нэр томьёог судлах нь” 2022 нэг сэдэвт бүтээл цахим болон цаасан хэлбэрээр тус тус хандивлав.
-
30 жилийн ойд зориулж, Хамрын хийд рүү багш, ажилтны аялал зохион байгуулж, 23 багш, ажилтны нэг талын зардалд 451300 төгрөгийг ГХС-ийн ҮЭ-ээс гаргасан.
-
Монголын багш нарын баяр, ГХС байгуулагдсаны 30 жилийн ойн баярыг тохиолдуулан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Б.Байгалмаа; Алтан гадас одонгоор Л.Чойжилмаа, Г.Уранчимэг, С.Бархас; Боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдгээр Б.Эрдэнэчулуун, С.Уранбилэг, Б.Дэлгэрмаа, А.Амарзаяа; БШУЯ-ны Жуух бичгээр Б.Энхзул, Г.Ариунбямба, Ц.Оюунтунгалаг, М.Даваажав; ШУТИС-ийн Ректорын нэрэмжит шагналаар Н.Мэнд; ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн шагналаар Ц.Цэцэгмаа; МБШУ-ны ҮЭ-ийн холбооны “Хүндэт тэмдэг”-ээр С.Оюундэлгэр, А.Амарзаяа, С.Сэржмядаг, Ү.Түмэндэмбэрэл, Ж.Одбаяр; МБШУ-ны ҮЭ-ийн холбооны “Хүндэт өргөмжлөл”-өөр Т.Мөнхжаргал, Д.Одончимэг, Т.Энхцэцэг нар тус тус шагнуулж, улс эх орон, төрөлх сургуулиараа хөдөлмөрөө үнэлүүлсэн байна.