ПОСТЕР ИЛТГЭЛИЙН УЛСЫН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
admin

ШУТИС-ийн ГХС-ийн Англи хэлний тэнхимээс 2023 оны 04–р сарын 10-21-ний өдрүүдэд Монгол улсын их, дээд сургуульд сурч буй оюутнуудын мэргэжлийн англи хэлний үг хэллэгийг баяжуулах, найруулан бичих, үзэл бодлоо бүтээлчээр, чөлөөтэй илэрхийлэх, илтгэх чадварыг хөгжүүлэх зорилгоор Using English to Solve Problems in my Field сэдэвт постер илтгэлийн улсын уралдааныг 2 үе шаттайгаар амжилттай зохион байгуулав.

Тус уралдаанд ДХИС, АШҮИС, ШУТИС, ХААИС-ийн шилдэг 28 оюутан оролцож илтгэлээ хэлэлцүүлсэн. 04 сарын 21-нд төгсгөлийн шатанд шалгарсан 10 илтгэлийг хэлэлцүүлж, I байранд ШУТИС, БАС-ийн Б.Энхжин, Н.Тэмүүжин, II байранд ДХИС-ийн Г.Тогтохжаргал, О.Мөнхням, III байранд ШУТИС, ҮТС-ийн Э.Ану, Н.Энхжин, тусгай байранд ШУТИС, МТС-ийн А.Анар, Т.Эрдэнэбаяр нар тус тус шалгарлаа. Шагналт байр эзэлсэн оюутнуудыг өргөмжлөл, медаль, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав.

Уралдаанд идэвхтэй оролцсон нийт оюутан залуустаа сурлагын өндөр амжилт хүсье.

Англи хэлний тэнхим

   

   

    

   May be an image of 4 people and people studying