Гадаад хэлний сургуулийн багш ажилчид, төгсөгчдийн волейболын тэмцээнийг 2023 оны 4 сарын 29-ний өдөр зохион байгууллаа.
admin
Гадаад хэлний сургуулийн багш ажилчид, төгсөгчдийн волейболын тэмцээнийг 2023 оны 4 сарын 29-ний өдөр зохион байгууллаа. ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн багш ажилчид, төгсөгчдийн волейболын тэмцээнийг 2023 оны 4 сарын 29-ний өдөр зохион байгуулав.
Тус тэмцээнийг 2003 оны англи-орос хэлний ангийн төгсөгчид ивээн тэтгэж, хамтран зохион байгуулсныг дуулгахад таатай байна.
“2003 төгсөгчдийн нэрэмжит волейболын тэмцээн”-д
1-р байрыг “Япон, хятад хэлний төгсөгчид”,
2-р байрыг “2003 оны англи-орос хэлний төгсөгчид”,
3-р байрыг “Солонгос хэлний төгсөгчид”,
Тусгай байрыг “Англи-орос хэлний 2001,2009, 2022 төгсөгчдийн холимог баг” тус тус эзэллээ.
Мөн тэмцээний хаалтын үйл ажиллагааны үеэр “Төгсөгчдийн нэрэмжит волейболын тэмцээн”-ийг 2024 онд Япон хэлний ангийн үе үеийн төгсөгчид өөрсдийн нэрэмжит болгон зохион байгуулах эрхийг олгож батламж, шилжин явах цомыг хадгалуулав. Спортын нөхөрсөг тэмцээнд хүрэлцэн ирж, оюутан цагийн найз нөхөд, багш нартайгаа спортоор нэгдэж, нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлсэн ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн нэрийн хуудас болсон нийт төгсөгч болон тэмцээний үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон багш, ажилтан, оюутнууд та бүхэндээ талархал илэрхийлээд цаашдын ажил, хөдөлмөрт нь амжилтын дээдийг хүсэн ерөөе.
 
 
 
 
  
 
 
Гадаад хэлний сургууль