Боловсрол, Шинжлэх Ухааны Сайдын тушаалаар ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн Ази судлалын салбарын ахлах багш, доктор Р.Бигэрмаад “Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” шагналыг олгов.
Доктор Р.Бигэрмаа нь ЕБС-ийн нэгдүгээр ангийн 7 настай сурагчдын анхны “Цагаан толгой”, цөм хөтөлбөрийн ”Монгол хэл I”, V ангийн “Монгол бичиг (Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналтай, хамтын бүтээл)” зэрэг сурах бичиг, хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдүүдэд монголын түүх, соёл, эх хэлээ өвлүүлэхэд зориулсан, Монголын анхны веб суурьтай “Монгол хэл, соёл” анхан, дунд, гүнзгий шатны цахим сурах бичиг зэрэг бүтээлд зохиогчоор оролцож, ЕБС-ийн багш нарыг чадавхжуулах (Kahoot it сургалтын платформыг улсын хэмжээнд зааж дэлгэрүүлсэн), төрийн албан хаагчдад эх хэлний боловсрол олгох, “Үндэсний бичиг III” хөтөлбөрийн дэд ажлын хэсэгт амжилттай ажиллаж буй бөгөөд боловсролын салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, энэхүү шагналыг өгчээ.
ГХС, БХБ
2023.05.25
Гадаад хэлний суургуулийн Ази судлалын салбараас бакалаврын шинэ элсэгчтэй хийсэн уулзалтын мэдээ
2023-2024 оны хичээлийн жилийн ГХС-ийн Гадаад хэлний орчуулга /Англи хэл/ бакалаврын хөтөлбөрийн шинэ элсэгчдийн уулзалт боллоо
ШУТИС, МХТС-ийн Мэдээллийн сүлжээ, аюулгүй байдал салбарын КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ 2+2 хөтөлбөрийн 31 оюутан БНСУ-д суралцахаар мордлоо.
Хятад хэлний техник, технологийн орчуулагчийн 2-р курс болон хамтарсан хөтөлбөрийн ангийн оюутнууд Шандун ШУТИС-д амжилттай суралцаж төгслөө.
"Эрдмийн баяр" төгсөлтийн арга хэмжээ