2023-2024 оны хичээлийн жилийн ГХС-ийн Гадаад хэлний орчуулга /Англи хэл/ бакалаврын хөтөлбөрийн шинэ элсэгчдийн уулзалт боллоо
admin
Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын профессор багш нар 2023-2024 оны хичээлийн жилд бакалаврын түвшинд Гадаад хэлний орчуулга хөтөлбөрийн “Англи хэлний техник, технологийн орчуулагч” ангид суралцаж байгаа шинэ элсэгчдэд зориулан чиглүүлэх уулзалтыг 2023 оны 09 сарын 12-ны өдөр ШУТИС-ийн номын сангийн Оросын төвд зохион байгууллаа. Уулзалтын үеэр салбарын эрхлэгч Ц.Цэцэгмаа шинэ элсэгчдэд ШУТИС-ийн их сургуулийн босгыг алхан орж, оюутан болсонд нь баяр хүргэж уулзалтыг эхлүүлэв. Тэрээр элсэгчдэд ХХШС-ын түүхэн замнал, ерөнхий бүтэц, зохион байгуулалт, сургалт, судалгааны ажил, сургалтын орчин, гадаад дотоод хамтын ажиллагаа; төсөл хөтөлбөр, гадаад дотоодыг сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж, урлаг, спортын амжилт гаргасан оюутанд олгох урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн дэд профессор Э.Чимэдлхам шинэ элсэгчдэд зориулан хөтөлбөрөөр эзэмших мэдлэг, чадвар, дадал, эерэг хандлагыг төлөвшүүлэх, ГХС-ийн бахархал болсон манлайлагч төгсөгчдийг танилцууллаа. Уулзалтын төгсгөлд оюутнууд сонирхсон асуулт асууж мэдээлэл солилцож зөвлөх багшийн хамт номын сангийн уншлагын танхимтай танилцлаа.
 
 
 
Оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.