ШУТИС-д 2023-2024 оны хичээлийн жилд бакалаврын түвшинд элссэн оюутнуудад тухайн бүрэлдэхүүн сургуулийн сургалтын үйл ажиллагаа, орчин, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа салбар нэгжийн бүрэлдэхүүн, суралцах хөтөлбөрийг тус тус танилцуулж суралцах үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилголтойгоор ШУТИС-ийн СЦШГ-аас гаргасан удирдамжийн дагуу ГХС-ийн Ази судлалын салбараас 2023.09.15 өдөр 18 цагт ТТО-Хятад хэл, ТТО-Солонгос хэл, ТТО-Япон хэлний мэргэжлийн ангийн шинэ элсэгч нартай АСС-ын дэд профессор Л.Чойжилмаа нь багш нарын хамт уулзалт хийлээ.
Энэхүү уулзалтад Ц.Отгон зөвлөх багштай солонгос хэлний анги, Б.Дэлгэрмаа зөвлөх багштай хятад хэлний анги, Т.Солонго зөвлөх багштай япон хэлний ангийн гучаад оюутнууд багш нарын хамт оролцлоо.
Шинэ оюутнуудтай хийсэн уулзалтаар салбарын дэд проф Л.Чойжилмаа нь ШУТИС, ГХС, АСС, ГХО хөтөлбөр, ТТО мэргэжлийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан слайд бэлтгэн хүргэсэн. Мөн ШУТТНС, ШУТИС-ийн вэб хуудас, Эрүүл мэндийн төв зэргийг вэбээр орж танилцуулж, оюутны вэб хэрхэн ашиглах юуг анхаарах талаар тайлбарлалаа. Үүнээс гадна, солонгос, хятад, япон хэлний хичээл сургалттай холбоотой болон тэмцээн уралдаан, танилцах болон мэргэжлийн дадлага, хамтран ажилладаг байгууллага, гадаадтай хамтарсан хөтөлбөр зэргийг зураг слайдаар үзүүлж оюутнуудтай санал солилцож, асуусан асуултад дэлгэрэнгүй хариулсан маш үр өгөөжтэй уулзалт хийлээ.
АСС-ын дэд профессор
Л.Чойжилмаа
2023.09.19