Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар өнгөрсөн 2023 оны 10 сарын 24-ний өдөр уул уурхайн салбарт ажилласан 80 гаруй жилийн туршлагатай Тийсс Монголиа компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тийсс Монголиа компани нь “Ухаа худаг” коксжих нүүрсний уурхайн нээлтийн ажил, “Оюу толгой” уурхайн өргөтгөлийн налуу ам болон үйлчилгээний портал барих, Салхин цахилгаан станц барих зэрэг томоохон ажлаас гадна үндэсний 1000 гаруй боловсон хүчин бэлтэгсэн компани юм. Гадаад хэлний сургуулийн Техник технологийн орчуулагч мэргэжлээр төгссөн орчуулагчид тус компанид ажилладаг бөгөөд бид Орчуулгын мэргэжлийн төгсөх ангийн оюутнуудыг урт болон богино хугацааны дадлага хийх боломжоор хангах; Багш, ажилтан, төгсөгчдийн хамтарсан сургалт, уулзалт, лекц болон томоохон арга хэмжээ, эрдэм шинжилгээний хурал хамтран зохион байгуулах, Орчуулагч мэргэжлийн олимпиадыг дэмжиж, ивээн тэтгэж хамтран ажиллахаар харилцан тохиролцов.
Гадаад хэлний сургууль
29 ДЭХ УДААГИЙН СУРГУУЛЬ ХООРОНДЫН ЯПОН ХЭЛНИЙ УРАН ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
БНСУ-ын ЭСЯ-ны нэрэмжит спортын нөхөрсөг тэмцээн боллоо
"Хятад хэлний идэвхтэй сургалтын аргууд" (Богино бичлэг, Тик ток зэрэг) форум-2024
Гадаад хэлний сургууль БНСУ-ын Хангүг ГСС-ийн Евроази-Монгол судлалын төвтэй хамтран ЭШХ зохион байгуулав
САЙН ДУРЫН ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “МАРГААШИЙН ҮР ДҮН ӨНӨӨДРИЙН ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ” ЛЕКЦ