“FROM ACADEMIC WRITING TO JOURNAL PUBLICATION” СЭДЭВТ 2 ӨДРИЙН СУРГАЛТ, СЕМИНАР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2017 оны 3 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд ШУТИС-ийн ГХИ-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн тэнхимээс гадаад хэлний багш нарт зориулсан “From Academic writing to journal publication” сэдэвт 2 өдрийн сургалт, семинар амжилттай зохион байгууллаа.
Тус семинарт Филиппиний их сургуулийн профессор, доктор Calvin S. de los Reyes урилгаар оролцон эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хэрхэн хийж гүйцэтгэх, судалгааны үр дүнгээр эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, түүнийгээ мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүлд хэвлүүлж нийтлэх өөрийн туршлагаас хуваалцан, зөвлөгөө өгч, санал бодлоо солилцон сонирхолтой хэлэлцүүлэг явууллаа.
Энэ арга хэмжээнд ГХИ-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн тэнхимийн 22 багш, Англи хэл судлалын тэнхимийн 24 багш, Европ судлалын тэнхимийн 3 багш, Ази судлалын тэнхимийн 4 багш, Монгол судлалын тэнхимийн 1 багш, нийт 50 гаруй багш оролцсон.
ГХИ, Хэрэглээний хэл шижлэлийн тэнхим
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ” АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЗОЧИН ПРОФЕССОРЫН ЛЕКЦ”
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЯРИАНЫ БУЛАН” БА “СОЁЛЫН ХИЧЭЭЛ”
2024 оны 11 сарын 01-05-ны өдрүүдэд Ази Номхон Далайн нийгэмлэг байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээнд ШУТИС-ийн Гадаад Хэлний Сургуулийн захирал Ц.Энхбаатар, Ази судлалын салбарын профессор Н.Мэнд нар ШУТИС-ийг төлөөлөн оролцлоо
Scientific Conference of Undergraduate Students from the Foreign Language School