Хятад хэлний чээж бичгийн тэмцээн амжилттай явагдлаа
ganbii
Хятад хэлний чээж бичгийн тэмцээн амжилттай явагдлаа
 
Хятад хэлний олимпиадын уламжлалт нэг тэмцээн болох “Хятад хэлний чээж бичиг” тэмцээн 2017 оны 3-р сарын 27 өдрөөс 4-р сарын 3-ны өдрийн хооронд амжилттай зохион явагдлаа. Тэмцээний эхний шатанд нийт 37 оюутан оролцсоноос 2-р шатанд 13 оюутан шалгарлаа.
 
Тэмцээнийг анхан болон дунд, дээд шатны оролцогчид гэсэн ангиллаар явуулсан.
 
Анхан шатанд:
I байрт Г.Бат-Эрдэнэ          /ЭХС/
II байрт М.Булгантамир     /ЭХС/
III байрт Б.Түвшинжаргал /ЭХС/
 
Дунд, дээд шатанд:
I байрт Э.Энхтүшиг  /ЭХС/
II байрт Х.Бямбасүрэн /ГХИ/ болон З.Төгс-Оюун /ЭХС/
III байрт П.Маралмичид /ГХИ/ нар тус тус шалгарч батламж, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.
 
 
 
 Тэмцээнд амжилттай оролцсон бүх оюутнууддаа сурлагын амжилт хүсье.
 
Ази судлалын тэнхим