ЕСТ-ийн багш нар онол практикийн бага хуралд оролцов
2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот дахь Оросын Шинжлэх Ухаан Соёлын Төв, Россотрудничество байгуулага болон Оросын Холбооны Улсын Москва хотын “Оценка качества образования” Эксперт ХХК-аас “ОХУ-ын Боловсролын системийн тэргүүн туршлага” сэдэвт онол, практикийн бага хурал зохион байгууллаа.
Ноён Е.Г.Михайлов хурал нээж баяр хүргэхдээ Монгол улсад орос хэлийг судлах үйл ажиллагааг улам идэвхжүүлэн дэмжиж, Оросын боловсролын системийн талаар өргөнөөр сурталчлах явдал чухал байгааг онцлон тэмдэглэлээ.
Хурлын үеэр Монгол Улс дахь орос хэлний сургалтын асуудлаар ажил хэрэгч хэлэлцүүлэг явагдаж ШУТИС, ГХИ-ийн Европ судлалын тэнхимийн эрхлэгч Г.Туяа, Монгол улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан М.Отгонмандах нар өөрсдийн санал бодлоо илэрхийлэв.
Энэхүү арга хэмжээнд ГХИ-ийн 15 багш оролцлоо.
Европ судлалын тэнхим
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ” АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЗОЧИН ПРОФЕССОРЫН ЛЕКЦ”
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЯРИАНЫ БУЛАН” БА “СОЁЛЫН ХИЧЭЭЛ”
2024 оны 11 сарын 01-05-ны өдрүүдэд Ази Номхон Далайн нийгэмлэг байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээнд ШУТИС-ийн Гадаад Хэлний Сургуулийн захирал Ц.Энхбаатар, Ази судлалын салбарын профессор Н.Мэнд нар ШУТИС-ийг төлөөлөн оролцлоо
Scientific Conference of Undergraduate Students from the Foreign Language School