ГХИ-ийн “Техникийн мэргэжлийн орчуулга /англи, япон, солонгос, хятад хэл/” мэргэжлийн оюутнуудын дунд зохиогддог уламжлалт Англи хэлний олимпиад амжилттай явагдаж дууслаа
ganbii

Техникийн мэргэжлийн орчуулга /англи, япон, солонгос, хятад хэл/” мэргэжлийн

ангийн оюутнуудын дунд зохиогддог уламжлалт англи хэлний олимпиад

амжилттай явагдаж дууслаа

        Хэрэглээний хэл шинжлэлийн тэнхимээс “Техникийн мэргэжлийн орчуулга /англи, япон, солонгос, хятад хэл/” мэргэжлийн ангийн оюутнуудын дунд англи хэлний уламжлалт олимпиадыг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 4 дүгээр сарын 04-ний өдрүүдэд 3 үе шаттайгаар зохион байгуулж, дүнгээ гаргалаа.

     Олимпиадын эхний шатанд “Техникийн мэргэжлийн орчуулга /англи, япон, солонгос, хятад хэл/” мэргэжлийн ангийн I-IV курсийн 30 оюутан оролцож, англи хэлний хэл зүй, үгийн сангийн мэдлэг, сонсох чадварыг тест хэлбэрээр сорьсноос 13 оюутан 2-р шатанд шалгарч, техник технологийн сэдэвт дүрс бичлэгийг англи хэлнээс монгол хэлэнд, монгол хэлнээс англи хэлэнд бичгийн орчуулга хийх эрх авсан ба олимпиадын сүүлийн шатанд оноогоороо тэргүүлсэн 6 оролцогч “Can cell phones be educational tools?” сэдвээр илтгэл хэлэлцүүлж өрсөлдөв. Олимпиадын оролцогчдын байр эзэлсэн байдлыг танилцуулбал:

1-р байранд ТМО /англи хэл/ 1-р курсийн оюутан М.Мичидмаа

2-р байранд ТМО /хятад хэл/ 2-р курсийн оюутан Б.Баатархүү

3-р байранд ТМО /англи хэл/ 1-р курсийн оюутан З.Мөнхцацрал тус тус шалгарлаа.

       Олимпиадын шүүгчдийн бүрэлдэхүүнд Олимпиадыг зохион байгуулах комиссын гишүүд болон гадаадын мэргэжилтэн багш Delia Caroline Bennett нар ажиллаж, ТМО 1-р курсийн оюутан М.Мичидмаа хөтлөн явууллаа.

 

 

Хэрэглээний хэл шинжлэлийн тэнхимийн

Олимпиад зохион байгуулах комисс