Герман хэлний улсын олипиадад ШУТИС-ийн оюутан Н.Саруул тэргүүн байр эзлэв
ganbii

Монгол улсад Герман судлалаар сурч буй оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг герман хэлний 9-р  олимпиад 2018 оны 04 сарын 7-ны өдөр Монгол Улсын Боловсролын Их сургууль дээр бичгийн болон аман хэлбэрээр зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг олимпиадад ШУТИС, МУИС, МУБИС, БХИС, ХИС, Германы ашигт малмталын дээд сургуулийн 90 гаруй оюутан оролцсон.

Тус олимпиадын тэргүүн байрыг ШУТИС-ийн ГИБ ангийн 2-р курсын оюутан Н. Саруул /удирдсан багш Б. Мөнхцэцэг/ эзэлж, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналыг Монгол дахь ХБНГУ-ын  элчин сайдын яамнаас гардан авав. Мөн дөрөвдүгээр байрыг ГИБ ангийн оюутан Б. Гантогтох, тавдугаар байрыг мөн ГИБ ангийн оюутан  Б. Сүхбаяр нар эзлэв.

 ШУТИС, ХШУС-ийн ГИБ ангийн 2-р курсын оюутан Н. Саруул /зүүн гар талын арын эгнээ /