“Эх хэлний өдрүүд” аян болж өндөрлөлөө
ganbii

“Эх хэлний өдрүүд” сэдэвт арга хэмжээг оюутан залуучуудын эх хэлний мэдлэг  боловсролыг дээшлүүлэх зорилгоор ГХC-ийн Монгол судлалын багш нар жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ жил тус арга хэмжээ 3.6-4.2 өдрүүдэд зохион явагдлаа. Арга хэмжээний хүрээнд их дээд сургуулиудын дунд “Эх хэлний сургалт: асуудал, туршлага, зорилт” сэдэвт онол арга зүйн сургалт, судалгааны их семинарыг зохион явуулж, ГХС-ийн зөвлөх профессор, академич, хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор Л.Болд, ГХС-ийн захирал, доктор, дэд профессор Б.Соёлсүрэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, АШУИС-ийн төлөөлөл, ГХС-ийн салбар, тэнхимийн багш нар, нийт 52 багш эрдэмтэн, судлаач оролцов.

   

Энэ удаагийн “Эх хэлний өдрүүд” аяны хүрээнд зохиогдсон уралдаан, тэмцээнд оролцсон оюутны ололт амжилтаас дардвал:

 

I. Монгол бичгийн олимпиад

1-р байр – БУХС-ийн оюутан Ө.Ариунхүү

2-р байр – ҮТС -ийн Ж.Орлом ЭХС -ийн Б.Амарбаясгалан

3-р байр – ЭХС -ийн Г.Баярмаа ЭХС -ийн Ц.Цэрэндолгор

 

 

 

II. Уран бичлэгийн тэмцээн

1-р байр – ҮТС -ийн Б.Өсөх-Эрдэнэ

2-р байр – МТС-ийн Г.Золжаргал

3-р байр – ЭХС -ийн Б.Бямбадорж

III.Цахим бичвэрийн уралдаан 

1-р байр – ҮТС -ийн Д.Анударь

2-р байр – ҮТС-ийн П.Анужин

3-р байр – ҮТС -ийн Ө.Мөнхтамга

IV. “Эрхэм чанар” сэдэвт илтгэлийн тэмцээн

1-р байр-БАС-ийн Э.Отгонжаргал

2-р байр-БАС-ийн Б.Пүрэвнаран ХШУС-ийн Г.Золжаргал

3-р байр-ГУУС-ийн Г.Балжинням ЭХС-ийн Ч.Сансар                               

V. Танин мэдэхүйн “АХА” тэмцээн

1-р байр – ЭХС-ийн А.Нямжав

2-р байр – ЭХС-ийн А.Наранбаатар

3-р байр – ГХС-ийн Б.Буянжаргал

 

 “Эх хэлний өдрүүд” хаалтын үйл ажиллагаанд  амжилттай оролцсон оюутнуудаа шагнаж урамшуулав. Монгол хэлний бэлтгэлийн гадаад оюутнууд камертон хамтлагийн Гар утас дууг маш чадварлаг дуулж, ШУТИС-ийн дэргэдэх ардын бүжгийн  Анарваан хамтлагийн бүжигчин ЭХС-ийн 3-р курсийн оюутан Галмандах, БуХС-ийн 2-р курсийн оюутан Өнөрзул дуулж, БуХС-ийн 1-р курсийн оюутан Х.Мөнхжин хөтөлж уралдаан тэмцээнд амжилттай оролцсон найзууддаа мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэлээ. МехТС-ийн оюутан Д.Шинэбаяр морин хуур тоглож, Данкүүгийн их сургуулиас солилцоогоор ирсэн оюутнууд урлагийн тоглолт үзүүллээ.

Ази судлалын тэнхим