Солонгос хэлний“Хангыл үсгийн баяр” болов
ganbii

Солонгос хэлний“Хангыл үсгийн баяр” болов

ШУТИС-ийн нийт оюутнууд, тэр дундаа солонгос хэл суралцагч оюутнуудад зориулсан “Хангыл үсгийн баяр” өдөрлөг болж өнгөрөв. ГХС, МехТС, МХТС зэрэг бүрэлдэхүүн сургуулиудад зохиогдсон энэ арга хэмжээг ГХС-ийн Ази судлалын тэнхимийн Солонгос судлалын баг зохион байгуулж, бүрэлдэхүүн сургуулиуд дэмжин ажиллаж, удирдлага, профессор багш нарын төлөөлөл оролцлоо.

  

Өдөрлөг 2019 оны 10 сарын 9-нд ГХС-д, 10 сарын 11-нд МехТС, МХТС-д тус тус зохиогдов. Өдөрлөгийн үеэр ГХС-ийн Техник Технологийн орчуулагчийн Солонгос хэлний ангийн оюутнууд болон МехТС, МХТС-иудад хэрэгжүүлж буй БНСУ-ын Сүнчонхян Их сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөрийн ангийн оюутнууд хамтран Солонгосын соёл урлагийн тоглолт үзүүллээ. Багт бүжиг, дэвүүрт бүжиг, тугт бүжиг, таеквондогийн үзүүлбэр, цохиур хөгжмийн тоглолт үзүүлж, оюутнуудын дунд солонгос үндэсний тоглоом тоглуулан, түргэн хэллэгийн уралдаан явуулсны дараа кимбабны амталгаа болов. Хангыл үсгийн цэвэр бичгийн уралдаанд түрүүлсэн оюутнууд, арга хэмжээнд идэвхтэй оролцсон оюутнуудад шагнал, урамшуулал гардуулсан байна.

       

ГХС-д  солонгос хэлний сургалт явагдаж эхэлсэн үеэс 17 дахь жилдээ Хангыл үсгийн баярыг зохион байгуулж байгаа бөгөөд МХТС, МехТС-иудад БНСУ-ын их сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн үеэс зохиож иржээ.