Хятадын банкны тэтгэлэгт ШУТИС-ийн оюутнууд амжилт үзүүллээ
ganbii

Хятадын банкны тэтгэлэгт ШУТИС-ийн оюутнууд амжилт үзүүллээ

Жил бүрийн намар 9-10 сард БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ, Хятадын банкны УБ дахь төлөөлөгчийн газар, Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сан болон МУИС-ийн Күнзийн институтээс хамтран их дээд сургуулийн оюутнуудад зориулсан улсын хэмжээний “Тэргүүлэгч од” тэтгэлэгт хөтөлбөр, “Ирээдүйн эзэд” ивээн тэтгэх хөтөлбөр” болон ЕБС-ийн сурагчдын “Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөр, “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөр, Хятад хэлийг шамдан суралцаж буй сурагчдыг дэмжих тусгай хөтөлбөрүүдийг зохион явуулдаг.

Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт улсын хэмжээний их дээд сургуулиас нийт 521 оюутан шалгалт өгсөн. Үүнээс ШУТИС. ГХС-ийн 2 оюутан 1,3 байр эзэлсэн амжилт гаргалаа. ГХС-ийн ТТО мэргэжлийн II курсийн оюутан Э.Төгөлдөр 1-р байрт шалгарч 6000 юань, III курсийн оюутан Т.Лхагвадорж 3-р байрт шалгарч 3000 юаны тэтгэлэг тус тус хүртсэн.

10 сарын 25-ны өдөр Хятадын банкны УБ дахь төлөөлөгчийн газрын хурлын танхимд болсон шагнал гардуулах ёслолын ажиллагаанд ГХС-ийн дэд захирал Ц.Энхбаатар, Ази судлалын тэнхимийн эрхлэгч Л.Чойжилмаа нар оролцож шагнал хүртсэн оюутнууддаа баяр хүргэлээ.

 

Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин оролцож, талархлын үг хэлж, Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн санд 20000 долларын хандив өргөж үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.

ГХС-ийн Ази судлалын тэнхим