“Хэн сайн цээжлэх вэ?” уралдаан болов
ganbii

“Хэн сайн цээжлэх вэ?” уралдаан болов.

Солонгос хэлний техникийн мэргэжлийн орчуулагчийн анги, БНСУ-тай хамтарсан 2+2 хөтөлбөрийн ангийн оюутнуудад ТОПИК шалгалтад бэлтгэхэд нь дэмжлэг болгож, үгийн сангийн мэдлэгийг нь сайжруулах зорилгоор АСТ-ийн солонгос судлалын багийн багш Т.Мөнхжаргал, Б.Номиндалай нарын зохион байгуулсан уг уралдаан 2019.11.10-нд МехТС-ийн Урлаг зааланд боллоо.

   

     Уралдаанд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт ТОПИК-ийн материалаас түүвэрлэн, 1, 2, 3-р курсын оролцогчдын түвшинд тохирох үгээс тус бүр 500 үгийг 10 хоногийн хугацаанд цээжлүүлэн хамгийн сайн цээжилсэн оролцогчийг шалгаруулж шагналаа. Үүнд:

1-р курсийн 39 оюутан/МехТС, МХТС/-аас

  1. р байр Н.Нинжбадгар /МехТС/
  2. р байр: Ж.Болдбаяр /МехТС/
  3. р байр: Б.Хүрэлбаатар /МХТС/

2-р курсийн 39 оюутан/ГХС, МехТС, МХТС/-аас

  1. р байр Б.Цэлмэг /ГХС/
  2. р байр Г.Мөнхшүр /ГХС/
  3. р байр Б.Идэрболд /МехТС/

3-р курсийн 14 оюутан/ГХС/-аас

  1. р байр Б.Буянжаргал /ГХС/
  2. р байр С.Өлзийбат /ГХС/
  3. р байр Ө.Дэлгэрмөрөн /ГХС/ тус тус эзлэв.

     КОЙКА байгууллагын гишүүн, 2+2 хөтөлбөр болон ГХС-ийн мэргэжлийн ангийн ярианы хичээл зааж байгаа багш Им Тэ хүн, Пак Хый сүг нар оролцож, оюутнуудад магтаал урмын үг хэлэв. Оролцогч оюутнууд уралдааны талаар сэтгэгдэл өндөр байгаагаа, мөн дараачийн уралдааныг хүлээх болно гэдгээ илэрхийлэв.