Гадаад хэлний сургуулийн багш, ажилтнууд Дэлхийн багш нарын 26, Монголын багш нарын 54 дэх өдрөөр шагнуулав
ganbii

Гадаад хэлний сургуулийн багш, ажилтнууд Дэлхийн багш нарын 26, Монголын багш нарын 54 дэх өдрөөр шагнуулав 

          Монгол улсад дээд боловсролтой мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, хариуцсан ажлаа идэвх санаачилгатай, үр бүтээлтэй гүйцэтгэж, хамт олноо манлайлан ажиллаж байгаа багш ажилтнуудыг Дэлхийн багш нарын 26, Монголын багш нарын 54 дэх өдрийг тохиолдуулан шагналаа.

Засгийн газрын шагнал боловсролын тэргүүний ажилтан хүндэт тэмдэг, жуух бичиг, ШУТИС-ийн “Хүндэт өргөмжлөл”, “Эрдмийн зөвлөлийн шагнал”, “Ректорын нэрэмжит шагнал”-ыг ШУТИС-ийн ректор Б.Очирбат болон их сургуулийн удирдлагууд 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр гардуулав.

Гадаад хэлний сургуулийн Англи хэлний тэнхимийн ахлах багш Ж.Ганцэцэг ШУТИС-ийн дэд профессор цол олгох журмын шаардлагыг биелүүлж дэд профессорын үнэмлэхээ гардан авлаа.

ШУТИС-ийн “Ректорын нэрэмжит шагнал”-аар Ази судлалын тэнхимийн дэд профессор Л.Чойжилмааг шагнав.

Засгийн газрын шагнал боловсролын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр Англи хэлний тэнхимийн ахлах багш А.Мөнгөнчимэг, Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын ахлах багш С.Сэржмядаг Англи хэлний тэнхимийн ахлах багш Н.Алтанзул, боловсрлын жуух бичгээр Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын багш Т.Энхцэцэг, Англи хэлний тэнхимийн ахлах багш Б.Арваазана, Ази судлалын тэнхимийн ахлах багш З.Агиймаа нарыг шагналаа.  

Мөн уг арга хэмжээний хүрээнд Ази судлалын тэнхимийн ахлах багш Б.Ундармаа, Англи хэлний тэнхимийн багш Б.Банзрагч, Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын багш Я.Оюунцэцэг, Англи хэлний академийн мэргэжилтэн Б.Оюунсайхан нарыг Гадаад хэлний сургуулийн “Захирлын нэрэмжит” шагналаар шагнав.

 

Багш нартаа баярын мэндийг хүргээд цаашдын ажил, хөдөлмөрт нь

өндөр амжилтыг хүсэн ерөөе!

 

Гадаад хэлний сургуулийн захиргаа

Захирлын зөвлөл