ШУТИС-ИЙН ГХС-ИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН САЛБАРААС МОНГОЛ-ОРОСЫН НАЙРАМДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ӨДРҮҮДИЙН ХҮРЭЭНД ШУТИС-ИЙН НИЙТ ОЮУТНУУДЫН ДУНД УЛАМЖЛАЛТ УРАЛДААН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ganbii

ШУТИС-ИЙН ГХС-ИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН САЛБАРААС МОНГОЛ-ОРОСЫН НАЙРАМДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ӨДРҮҮДИЙН ХҮРЭЭНД ШУТИС-ИЙН НИЙТ ОЮУТНУУДЫН ДУНД УЛАМЖЛАЛТ УРАЛДААН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА 

 ШУТИС-ийн ГХС-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбараас Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд ШУТИС-ийн нийт оюутнуудын дунд жил бүр зохион байгуулдаг уламжлалт уралдаан тэмцээнүүд 2020оны 10-р сарын 22-ноос 11-р сарын 07-ны хооронд амжилттай явагдаж өндөрлөлөө. Инженерийн болон хэлний салбарын оюутнуудын дунд зохиогдсон 3 төрлийн тэмцээнд давхардсан тоогоор нийт 100 гаруй оюутнууд оролцож авьяас билэг, авхаалж самбаагаа сорьсныг мэдээллэхэд таатай байна. Үүнд: 

1. НҮБ-аас 2020 оныг ургамлын эрүүл мэндийг хамгаалах жил болгон зарласантай холбогдуулан оюутан залуусыг байгаль, эх дэлхийгээ хамгаалах үйлст уриалах, ногоон ургамлыг хамгаалахын ач холбогдлыг таниулах зорилгоор “Здоровье растений - наше здоровье” сэдэвт постер илтгэлийн уралдааныг арга хэмжээний хүрээнд зохион байгууллаа. Энэхүү уралдаанд оюутнууд орос, англи, герман, хятад, япон, солонгос хэлээр илтгэл бэлдэж оролцдог уламжлалтай билээ. Энэ удаагийн тэмцээнд 23 оюутан оролцсоноос: 

  • 1-р байр: ГХС-ийн 3-р курсын оюутан М.Самбууням ахлагчтай A-Team баг, 

  • 2-р байр: ГХС-ийн 4-р курсын оюутан Т.Одонцэцэг, Я.Янжинлхам, 

  • 3-р байр: ХШУС-ийн 1-р курсын оюутан М.Буян, 

  • Тусгай байранд МХТС-ийн ОХУ-тай хамтарсан 2+2 хөтөлбөрийн 1-р курсын оюутан Ч.Номин нар шалгарлаа. 

Уралдааныг ГХС-ийн ХХШС-ын эрхлэгч Ц.Цэцэгмаа, ахлах багш М.Байгаль, Т.Мөнхтуяа, багш Т.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй комисс шүүж дүгнэв. 

C:\Users\user\Downloads\123270745_679254312725052_7009300694398815768_n.jpgC:\Users\user\Downloads\123399756_1705171856317938_9154662888034617873_n.jpg 

 

2. ХХШС-ын хамт олноос зохион байгуулсан дараагийн тэмцээн болох“Читаем Пушкина на разных языках” шүлгийн уралдаан 2020.10.22-ны өдөр “Русский центр”-т амжилттай явагдсан. Уралдаанд ГХС, ХШУС, БУХС, ГУУС болон МехТС-ийн 30-аад оюутан амжилттай оролцож, Пушкиний шүлгийг орос, англи, герман, хятад, солонгос хэл дээр уран яруу уншиж өрсөлдсөнөөс: 

  • 1-р байр: ГХС-ийн оюутан Я.Янжинлхам, 

  • 2-р байр: ГХС-ийн оюутан Г.Хулан, 

  • 3-р байр: ГХС-ийн оюутан Э.Алтангэрэл, 

  • Тусгай байр: ГХС-ийн оюутан О.Туул тус тус шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнууллаа. 

Шүлгийн уралдааныг ХХШС-ын ахлах багш Б.Байгалмаа, Д.Туяа, Ц.Мөнхдэлгэр, багш О.Золзаяа, АСТ-ийн Хятад хэлний мэргэжилтэн багш нарын бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг шүүж дүнг танилцуулан, оролцогч болон үзэгч оюутнуудад хандан оросын агуу найрагч А.С.Пушкиний уран бүтээлийн онцлог, бичлэгийн ур, түүнчлэн цаашид уралдаан тэмцээнд оролцохдоо юун дээр анхаарах нь зүйтэй талаар зөвлөгөө өглөө. 

 

3. Инженерийн салбарын оюутнуудын дунд “Оросын эртний архитектур ба дурсгалт хөшөө” сэдэвт макетын уралдаан 2020.11.06-ны өдөр “Русский центр”-т амжилттай зохион байгуулагдаж, ХХШС-ын эрхлэгч Ц.Цэцэгмаа, ахлах багш М.Байгаль, Б.Мөнхцэцэг, Б.Мөнхбаатар, багш Я. Оюунцэцэг нар шүүлээ. Уралдааны дүнг танилцуулбал: 

  • 1-р байр: Г.Анударь ахлагчтай БАС ба МТС-ийн баг- “Школа №17- Самолётик” макет, 

  • 2-р байр: Г.Мөнхжин ахлагчтай ЭХС ба БАС-ийн баг -“Ласточкино гнездо” макет, 

  • 3-р байр:  МТС-ийн оюутан Б.Наранбаатар - “АН-2”макет, 

  • Тусгай байр: МТС-ийн оюутан А.Чүлтэм нар шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа. 

 

4. Найрамдлын сарын ажлын хүрээнд хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны түүхийг харуулсан фото стенд гаргаж олны хүртээл болгов. 

“Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны сар”-ын өдрүүдийн үеэр зохиогдсон арга хэмжээнд идэвхтэй оролцсон, хөгжөөн дэмжсэн нийт оюутнууддаа болон тэмцээн уралдаануудыг амжилттай зохион байгуулсан багш нартаа салбарын хамт олны зүгээс талархал илэрхийлье. 

ГХС, Хэрэглээний хэл шинжлэлийн салбар