ХБНГУ-Д СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДТАЙ ОНЛАЙН ЯРИЛЦЛАГА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ganbii

ХБНГУ-Д СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДТАЙ ОНЛАЙН ЯРИЛЦЛАГА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ГХС-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбар нь 2020-2021 оны хичээлийн жилд оюутны Карьер хөгжлийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, ГХС-ийн “ТМО” мэргэжлийн болон ХШУС-ийн ГИБ, ГУУС-ийн “УУАТ” хөтөлбөрийн ангийн төгсөгчдөөр тус хөтөлбөрөөр одоо суралцаж буй оюутнуудад гадаад хэлний мэдлэг, чадварыг хөгжүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор цуврал ярилцлага зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд 2020 оны 11 сарын 28-нд ХБНГУ-ын Фрайбергийн ТИС, Хемницийн ТИС болон Берлиний Хумболдын их сургуульд суралцаж буй оюутнуудтай онлайн ярилцлагыг амжилттай зохион явууллаа.

Энэхүү ярилцлага нь ХБНГУ-д суралцах сонирхолтой ШУТИС-ийн оюутнуудад тус улсад суралцах талаар мэдээлэл олгох зорилготой зохион байгуулагдсан ба ГУУС-ийн “УУАТ” 3+2 хөтөлбөрийн төгсөгч Ц.Гансүх, Д.Норовсүрэн, Б.Бат-Оргил, Ж.Бадрал, Н.Мөнгөнцэцэг нарын оюутнууд ХБНГУ-аас онлайнаар холбогдон оюутнуудад дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөмж өглөө.

Уг ярилцлагад ШУТИС-ийн ГУУС, ХШУС, ГХС, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн оюутны зөвлөлийн дарга Л.Байгал болон 40 гаруй оюутан оролцож, хэрэгтэй мэдээ, мэдээлэл солилцлоо.

Онлайн уулзалтыг зохион байгуулсан ХХШС-ын ахлах багш Б. Мөнхцэцэг, оролцсон төгсөгч болон оюутнууддаа талархал илэрхийлье.

ГХС, Хэрэглээний хэл шинжлэлийн салбар