“Солонгос хэл, соёлын талаар өгүүлэх нь” лекц боллоо
2021 оны 4-р сарын 13-нд ГХС-ийн Ази судлалын тэнхимээс БНСУ-ын Намсөүл их сургуулийн багш, доктор С.Отгонбаярыг урьж, Техник технологийн орчуулгын солонгос хэлний 3, 4-р ангийн оюутнуудад “Солонгос хэл, соёлын талаар өгүүлэх нь” сэдвээр лекц уншууллаа. С.Отгонбаяр нь БНСУ-ын Кёнги их сургуульд магистрын, Сөүлийн үндэсний их сургуульд боловсрол судлалын докторын зэрэг тус тус хамгаалсан ба 2016 оноос Намсөүлийн их сургуульд багшилж байна.
С.Отгонбаяр багшийн лекц 2 хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэсэгтээ Солонгосын орчин үеийн түүх, тэр дундаа хоёр Солонгосын хуваагдал, Солонгосын хойгийн асуудлын тухай дэлгэрэнгүй ярьж өгсөн нь сонирхолтой байлаа.
Хоёр дахь хэсэгт орчуулга хэрхэн хийх талаар өөрт тохиолдсон жишээн дээр тулгуурлан, туршлагаасаа ярьсан нь оюутнуудын сонирхлыг татлаа. С.Отгонбаяр багш Монгол улсын болон хоёр улсын төр засгийн тэргүүдийн томоохон уулзалт, хурлын орчуулга, мөн Солонгос дахь монгол иргэдийн шүүх хурлын орчуулга хийж байсан юм. Тэрээр мэргэжлийн орчуулга хийхэд анхаарах зүйлс, орчуулагч хүний баримтлах зарчим зэргийг яриандаа онцлон дурдаж байв. Нэн ялангуяа солонгос, япон, хятад хэлний төстэй тал нь дүрс үсэг бөгөөд сайн орчуулга хийхэд ханз үсгийг зайлшгүй сурах ёстой гэснээр лекцээ өндөрлөсөн юм.
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ” АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЗОЧИН ПРОФЕССОРЫН ЛЕКЦ”
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЯРИАНЫ БУЛАН” БА “СОЁЛЫН ХИЧЭЭЛ”
2024 оны 11 сарын 01-05-ны өдрүүдэд Ази Номхон Далайн нийгэмлэг байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээнд ШУТИС-ийн Гадаад Хэлний Сургуулийн захирал Ц.Энхбаатар, Ази судлалын салбарын профессор Н.Мэнд нар ШУТИС-ийг төлөөлөн оролцлоо
Scientific Conference of Undergraduate Students from the Foreign Language School