“ГАДААД ХЭЛ СУРАХ НЬ АМЬДРАЛЫГ ХАРАХ ӨНЦГИЙГ ӨӨРЧИЛДӨГ” ЦУВРАЛ ЛЕКЦИЙН ЭХНИЙ ДУГААР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ganbii

ШУТИС, ГХС-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын харьяа “Звёздочка” клубийн 10 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдаж буй “Гадаад хэл сурах нь амьдралыг харах өнцгийг өөрчилдөг” цуврал лекцийн эхний дугаар 4 дүгээр сарын 17-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уг лекц нь Google meet болон Facebook шууд дамжуулалтаар улс орон даяар цацагдсан бөгөөд давхардсан тоогоор 150 гаруй суралцагч, оюутан залуус болон багш ажилчид хамрагдсан билээ.

14:00 цагт “Звёздочка” клубийн тэргүүн өөрийн оюун мэдлэг, боловсролдоо хөрөнгө оруулалт хийж буй оролцогчдынхоо мэндийг ирж лекцийг эхлүүлэв.

14:15-15.00 Зочин лекторуудын дараах сэдвээр илтгэл хэлэлцүүлж, хэл сурах туршлага, зөвлөмжүүдээсээ зочиддтой хуваалцлаа.

1. ГХС-ийн ХХШС-ын эрхлэгч Ц.Цэцэгмаа (док., дэд проф.)

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн талаар тэр дундаа ГХС-ийн “Гадаад хэлний орчуулга” бакалаврын сургалтын хөтөлбөр хэлний мэргэжилтэн бэлтгэдэг бусад их, дээд сургуулийн ангиас ямар онцлогтой болохыг танилцуулж, хэл шинжлэлийн талаас хэл сурах арга зөвлөмжүүдийн талаар хуваалцлаа.

2. ГХС-ийн 2016 оны төгсөгч С.Даваадолгор

Оюутан цагийн туршлага, төгссөний дараах боломжит ажлын байр, аман болон бичгийн орчуулгын өөрийн туршлага, орчуулгын мэргэжил хэр үр ашигтай ялангуяа техникийн мэргэжлийн орчуулгын (ТМО) давуу тал, түүний хэрэгцээт байдлын тухай сонсогч нартаа хуваалцлаа.

3. ГХС-ийн 3-р курсийн оюутан М.Самбууням

Өнөөгийн хэлний хэрэглээний төвшинд өөрчлөлт гаргах ёстой, хэлний тусламжтайгаар бид юу хийж чадах вэ?, Орос, Англи хэлний хэрэгцээ, ГХС-ийг оюутны зүгээс танилцуулан, орчуулга хийх арга зөвлөмж өөрт тохиолдож буй асуудлууд түүнийг хэрхэн шийдвэрлэж буй хувийн туршлагаа хуваалцлаа.

Үүний дараа асуулт хариултын цаг эхэлж нийт оролцогчдын 45 гаруй хувь нь зочин лекторуудтай өөрсдийн үзэл бодол, саналаа хуваалцан, хэл болон түүний хэрэглээний талаар ярилцаж, сонирхсон асуултууддаа хариулт авав.

Зочин лекторуудад ирсэн асуултуудын заримыг дурдвал:

Ц.Цэцэгмаа:

  • Бага насны хүүхдэд хэлийг ямар байдлаар заавал илүү үр дүнтэй вэ?
  • Хуулийн салбарын нэр томьёог хэрхэн оноож буулгах вэ?
  • ШУТИС-тэй хамтын үйл ажиллагаа явуулдаг гадаадын ямар их дээд сургуулиуд байдаг вэ? Манай сургуулийг төгсөөд уг сургуулиудад үргэлжлүүлэн суралцах боломжтой юу?

С.Даваадолгор:

  • Ажлын байран дээр гарах үед танд хэлний мэдлэгээс өөр ямар чадварууд хэрэг болсон бэ?
  • Орчуулагчийн мэргэжлийн давуу тал юу вэ?
  • Оюутан насандаа юуг илүү анхаарч сурах ёстой вэ?

М.Самбууням 

  • Таны хамгийн анх сурсан гадаад хэл ямар хэл вэ?
  • Хоёр хэлийг зэрэг сурах хэцүү юу?
  • Хэлийг яаж сурвал илүү үр дүнтэй вэ?
  • Манлайлагч оюутан болоход танд юу нөлөөлсөн бэ?

Лекцийн энэ удаагийн дугаарт:

  • 45% нь хэл сурах сонирхолтой оюутан залуус, үүний 20% нь АШУИС, МУИС зэрэг дотоодын их дээд сургуулийн оюутан
  • 50% нь ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид
  •  5% нь багш, ажилтнууд байснаас ЕБС-ийн багш оролцсон, асуулт тавьж, саналаа хэлсэн нь лекцийг улам сонирхолтой болгосон юм.

Мөн түүнчлэн лекцэд оролцож байсан ГХС-ийн оюутнуудын зүгээс өөрийн сургуулийн, салбарын багш, ажилчдыг үнэхээр найрсаг, оюутнуудтайгаа тулж ажилладаг, ямар ч үед үйл ажиллагаагаа цаг алдалгүй явуулдаг талаар сэтгэгдлээ хуваалцсан бөгөөд бид зөвхөн техникийн орчуулга хийдэггүй! ямар ч салбарын, хүссэн орчуулгаа хийх эрх байдаг хэмээн санал бодлоо хуваалцсан юм.

Асуулт хариултын цаг дууссанаар “Звёздочка” клубийн тэргүүн уг лекцийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн зөвлөх багш, идэвхтэн гишүүдийн өмнөөс “Шинэ хэл сурах нь дахин нэг сүнстэй болж байгаатай адил” хэмээн аман зөвтэй ерөөлөөр лекцийг өндөрлүүлсэн юм.

Үйл ажиллагаанд уригдан оролцсон 3 лектор, зөвлөх багш М.Байгал, ХХШС-ын ахлах багш Б.Мөнхцэцэг, зохион байгуулсан идэвхтэн гишүүд болон өөртөө үнэтэй хөрөнгө оруулалтыг хийсэн сонсогчдодоо баярласан талархсанаа илэрхийлж цаашдын сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе!

Facebook лайв үзэх: https://www.facebook.com/watch/?v=754542625259509

 

Facebook бүлгэм: https://facebook.com/groups/481981735867132

 

ШУТИС, ГХС, Звёздочка клубийн үйл ажиллагаа зохион байгуулах баг