ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль 2021.4.22-ны өдөр “Европ судлал – V” ОУ-ын Эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгууллаа. Монгол Улсын их дээд сургууль болон судалгаа шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Европын түгээмэл хэл англи, франц, герман, итали, испани, орос, польш, чех зэрэг хэлний судлал болон сургалт, Баруун болон Төв, Зүүн Европын орон судлалыг Монголд эрчимжүүлэх, олон улсын харилцаа, орон судлалын чиглэлээр багш, судлаачдын чадавхыг хөгжүүлэн, тэдний мэдлэгийг оюутан магистрант, олон нийтэд таниулан сурталчлах зорилготой энэхүү хурлын үйл ажиллагааг ГХС-ийн захирал доктор, дэд профессор Ц.Энхбаатар нээж үг хэллээ. 2017 оноос эхлэн 5 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус олон улсын хурлыг нь ШУТИС, МУИС, ХИС, МУБИС, ШУА ОУХХ ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн хурал Монгол улс, БНБУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 71 жилийн ойн өдөр зохион байгуулагдсанаараа онцлог байлаа.
Хурлын эхэнд ШУТИС-ийн ГУУС-ийн профессор, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Л.Дүгэржав “Монгол, Болгарын харилцаа өнгөрсөн ба ирээдүй” сэдвээр Монгол, Болгарын харилцааны 71 жилийн түүхийг тоймлон үр дүнг танилцуулаад одоо хийж буй болон цаашид хийхээр төлөвлөж буй ажлыг танилцуулав.
ШУТИС-ийн ГХС-ийн захирал, доктор, дэд проф. Ц.Энхбаатар, ГХС-ийн АХТ-ийн эрхлэгч, доктор Ч.Золзаяа нар “ШУТИС-ийн англи хэлний сургалтын өнөөгийн байдал: Судалгааны зарим үр дүн” сэдвээр үндсэн илтгэл хэлэлцүүлсэн нь англи хэлний сургалт явуулдаг бусад их, дээд сургуулийн профессор багш нарын анхаарлыг татсан агуулга бүхий, туршлага судалсан сонирхолтой илтгэл байлаа.
Энэ хуралд Олон улсын харилцаа - орон судлал, Хэл шинжлэл - орчуулгазүй, Гадаад хэлний боловсрол чиглэлээр Горно-Алтайн Үндэсний их сургууль, Чехийн Усти Лаберн хотын Жан Эванглест Пуркиний Их сургууль, Киевийн Үндэсний хэл шинжлэлийн сургууль, В.М.Шукшины нэрэмжит Алтайн Хүмүүнлэг, боловсролын их сургууль, ШУТИС, МУИС, ХИС, МУБИС, ДХИС, ХоИС, ШУА-ийн ОУХХ, ШУА-ийн ХЗХ, ОУУБИС-ийн судлаач, багш нар судалгааны үр дүнгээ хэлэлцүүлж, “Гадаад хэлний боловсрол” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэн, санал бодлоо солилцов.
МУИС-ийн Европ хэлний тэнхимийн эрхлэгч С.Булгантамир хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн “Хэлний туршилт судалгааны төв”-д ашиглаж буй “Ultra Speech Sound” хэлний хэт авиан аппаратыг хэл шинжлэлийн туршилт судалгаанд хэрхэн хэрэглэх тухай танилцуулж “гадаад хэлний авиа зүйн судалгаа хийдэг бүх их, дээд сургуульд нээлттэй ашиглуулах лаборатори” тул бүх их дээд сургуулиудыг хамтран ажиллахыг уриаллаа. Мөн В.М.Шукшины нэрэмжит Алтайн Хүмүүнлэг, боловсролын их сургууль, ХоИС-тай хамтран хэрэгжүүлж буй монгол, орос хэлний авиан онцлог болон үгийг хүртэн таних хурдад нөлөөлж буй хүчин зүйлсийн талаарх туршилт, судалгааны төслөө танилцуулж, хамтран ажиллах санал тавьсан нь судлаачдын анхаарлыг татсан юм.
Судлаачид хуралд хэлэлцүүлсэн илтгэлийг “Европ судлал” сэтгүүлд хэвлүүлэн, судалгааны бүтээлээ эргэлтэд оруулахаар боллоо.
“Европ судлал–V” ОУ-ын Эрдэм шинжилгээний бага хурлын салбар хуралдааныг даргалсан ШУА-ийн ОУХХ-ийн захирал доктор, дэд профессор Д.Золбоо, ШУТИС-ийн ГХС-ийн зөвлөх профессор доктор, профессор Г.Томтогтох, ШУТИС-ийн ГХС-ийн ХХШС-ийн ахлах багш доктор Ц.Мөнхдэлгэр болон илтгэл хэлэлцүүлсэн, шүүмж бичсэн, асуулт, санал, зөвлөгөө өгсөн, сонсогчоор оролцсон бүх багш, судлаачиддаа эрдэм, судалгааны ажилд амжилт хүсье. Уг хурлыг зохион байгуулахад хамтарч ажилласан МУИС, ШУА ОУХХ, ХИС, МУБИС-ийн холбогдох хүмүүст талархал илэрхийлье.
ГАДААД ХЭЛНИЙ СУРГУУЛЬ
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ” АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЗОЧИН ПРОФЕССОРЫН ЛЕКЦ”
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЯРИАНЫ БУЛАН” БА “СОЁЛЫН ХИЧЭЭЛ”
2024 оны 11 сарын 01-05-ны өдрүүдэд Ази Номхон Далайн нийгэмлэг байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээнд ШУТИС-ийн Гадаад Хэлний Сургуулийн захирал Ц.Энхбаатар, Ази судлалын салбарын профессор Н.Мэнд нар ШУТИС-ийг төлөөлөн оролцлоо
Scientific Conference of Undergraduate Students from the Foreign Language School