2020-2021 оны хичээлийн жилийн хаврын улиралд ГХС-ийн ТТО мэргэжлийн англи хэлний 3-р курсийн 14 оюутан хамтран ажилладаг 5 байгууллагад хуваарилагдан дадлагын ажлыг амжилттай хийж дуусгалаа.
Дадлага эхлэхээс өмнө нийт оюутнуудад ХХШС-аас дадлагын удирдамж, дадлага хийх хугацаанд баримтлах журам, дадлагын тайлан хамгаалалтын файл бүрдүүлэлтийн заавар зэргийг танилцуулж зөвлөмж өгсөн.
Нийт оюутнууд 2021.06.02-ны өдрөөс 2021.06.16-ны өдрийг дуустал хугацаанд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Хүнд машин, тоног төхөөрөмжийн худалдаа, түрээс, засвар үйлчилгээ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Барловорлд Монголиа /хуучнаар “Вагнер Ази Тоног төхөөрөмж” ХХК; Бичил, жижиг бизнес, гарааны бизнесийн дэмжих бизнес инкубацийн үйлчилгээ, зөвлөх үйлчилгээ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Технож Бизнес Инкубатор Төв” ТББ; Шингэн хүнсний үйлдвэрлэлийн “Витафит инвест” ХХК; Эмнэлэгийн болон лабораторийн тоног төхөөрөмж, хэрэгсэл ханган нийлүүлэх “Цэцүүх Трэйд” ХХК зэрэг байгууллагад хувиарлагдсан бөгөөд байгууллага тус бүртэй хамтран ажиллах гэрээ байгуулж удирдамжийн дагуу байгууллагаас дадлагыг хариуцах ажилтныг томилуулж баталгаажуулсан. Цар тахлын цаг үеэс хамааран “Барловорлд Монголиа” ХХК, “Витафит инвест” ХХК-с бусад байгууллага дадлагыг цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Дадлагын хугацаанд оюутнууд тухайн байгууллагаас томилогдсон эрдэмтэн судлаач, сургалтын менежер, төсөл, хөтөлбөр хариуцсан менежер, үйлдвэрлэл хариуцсан дэд захирал, гадаад харилцааны менежер зэрэг хүмүүсийн удирдлага дор тайлбар толь бичиг, хэл шинжлэлийн салбарын судлаачдын эрдмийн ажлыг судлах, нэр томъёо түүвэрлэх, техник технолог, эдийн засаг, хүнсний салбартай холбоотой тоног төхөөрөмжийн танилцуулга, ажиллах заавар, бичил бизнесийн судалгаа, төсөл, үйлдвэрлэлийн технологи зэрэг материалын англи-монгол, монгол-англи орчуулга хийхээс гадна тухайн байгууллагын үйл ажиллагаатай танилцах, гадаад харилцааны албаны бичиг хэрэгт туслах зэрэг ажил хийж гүйцэтгэв.
Байгууллагаас өгсөн үнэлгээний дүнгээс харахад нийт оюутнууд 65-70 оноо хүртэлх үнэлгээ авсан нь мэргэжлийн болон ерөнхий ажлын дадал туршлага эзэмшиж ур чадвараа нэмэгдүүлсэн үр дүнтэй дадлага боллоо гэж дүгнэсэн байна.
Дадлагын хугацаанд дадлага хариуцсан багш долоо хоногт 2 удаа дадлага хариуцсан ажилтантай холбогдож оюутнуудын ирц, идэвхи, дадлагын явцтай танилцаж хяналт тавьж ажилласан бөгөөд тайлан хамгаалалтыг 2021.06.17-ны өдөр Teams программ ашиглан цахимаар зохион байгуулсан ба оюутан бүр РРТ бэлтгэж дадлагын тайланг амжилттай хамгааллаа.
ГХС, Хэрэглээний хэл шинжлэлийн салбар
Дадлага удирдсан багш Я.Оюунцэцэг
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ” АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЗОЧИН ПРОФЕССОРЫН ЛЕКЦ”
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЯРИАНЫ БУЛАН” БА “СОЁЛЫН ХИЧЭЭЛ”
2024 оны 11 сарын 01-05-ны өдрүүдэд Ази Номхон Далайн нийгэмлэг байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээнд ШУТИС-ийн Гадаад Хэлний Сургуулийн захирал Ц.Энхбаатар, Ази судлалын салбарын профессор Н.Мэнд нар ШУТИС-ийг төлөөлөн оролцлоо
Scientific Conference of Undergraduate Students from the Foreign Language School