ХАНГЫЛ ҮСГИЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭЛЭЭ
admin

10 дугаар сарын 9-ний өдөр БНСУ төдийгүй солонгос хэл сурч судалж буй бүхий л улс оронд тэмдэглэн өнгөрүүлдэг “Хангыл үсгийн баяр”-аа ГХС-ийн Ази судлалын салбарын солонгос хэлний баг холбогдох салбар сургуулийн удирдлага, зөвлөх багш, оюутнуудын хамт teams платформоор амжилттай зохион явууллаа.

Бие биеэ танин мэдэх, солонгос орны хэл соёлоос суралцах, хэл сурах идэвхийг өрнүүлэх зорилготой энэхүү уламжлалт баярт ШУТИС-ийн ГХС-ийн ТТО-солонгос хэл I, IY курс болон МХТС, МехТС, БУХС зэрэг салбар сургуулийн 2 + 2 хөтөлбөрийн ангийн солонгос хэл сурч судалж буй оюутнууд идэвхтэй оролцож авьяас чадвар, авхаалж самбаагаа уралдуулан өрсөлдлөө.

Тус үйл ажиллагаанд солонгос хэлний мэргэжилтэн багш БНСУ-ын Ёнсэ их сургуулийн профессор Jo Insook, Lee Bukja нар “Хангыл үсгийн тухай” лекц тавьж, солонгос хэл сурч буй оюутан залууст амжилт хүсэв. Ивээн тэтгэгчээр MAGIKO Солонгос улсад төгсөгчдийн төлөөлөгч холбооны шагналаа цэвэр бичгийн тэмцээнд идэвхтэй оролцсон 1-р ангийн оюутнуудад гардуулж, солонгос хэлээ улам сайн сурах урам зориг өглөө. Хөтөлбөрийн ангийн зөвлөх болон салбарын багш нар оюутнуудаа дэмжин идэвхтэй оролцлоо.

Уралдааны 1-р курсийн уран илтгэлийн тэмцээнд Ж.Анударь (МХТС), С.Хүслэн (МХТС), Б.Буянхишиг ( МТС), М. Жангар (МХТС ), М. Төгсбат (МТС ), М. Оюун-Эрдэнэ (МТС), М. Мөнхзаяа (БУХС ) нар, 2-р курсийн зураг тайлбарлах тэмцээнд  Б.Биндэръяа (МХТС ), Б. Номундарь (МХТС),  Б. Идэрчулуун (МТС),  С. Мөнхзул (МХТС) нар, 4-р курсийн уран илтгэж, зураг тайлбарлах уралдаанд Б. Цэлмэг (ГХС ), Б. Энх-Очир (ГХС ) нар тус тус шалгарч шагналын эзэд болцгоолоо. Тэмцээнд идэвхтэй оролцсон нийт багш, оюутнуудад эрүүл энх, сурлагын өндөр амжилт хүсье.

        

Зохион байгуулсан: АСС-ын Солонгос хэлний баг

2021.10.10