ШУТИС, ГХС-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбараас оюутны сурах хүсэл эрмэлзлийг дээшлүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор ГХЯ-ны мэргэжлийн, дээд түвшний орчуулагч нартай 11-р сарын 12-ны өдөр “Орчуулгын тухай ярилцъя” сэдэвт уулзалт зохион байгууллаа. Уг ярилцлагад ГХО (англи, орос, хятад, япон, солонгос хэл) хөтөлбөрийн ангийн төлөөлөл нийт 15 оюутан, ахлах багш Б.Байгалмаа нар биечлэн, цахим буюу “Zoom app”-аар 10 оюутан, 9 багш хамрагдаж, зочин илтгэгч нартай ажил мэргэжлийн онцлог, мэргэжлийн ёс зүй, арга техникийн талаар ярилцав.
Зочин илтгэгчээр Ази, Номхон далайн орнуудын газрын хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Дэлгэрмаа,Ч.Солонго, орчуулагч Ангар нар оролцлоо.
Илтгэгчид төрийн дээд арга хэмжээний орчуулга хэрхэн явагддаг, орчуулагчийн зэвсэг болох бал, харандаа дэвтэр ямар байх ёстой, орчуулагч хүнд ёс зүй, хэлний мэдлэгээс гадна ямар ур чадварууд шаардагддаг болон орчуулгын явцад гарч байсан хөгжилтэй, сургамжтай тохиолдлын талаар ярьж, ирээдүйн орчуулагч дүү нартаа нэ цэнтэй зөвлөгөө өглөө.
Уулзалт, ярилцлагыг санаачлан зохион байгуулсан герман хэлний багш Б.Мөнхцэцэгт талархал илэрхийлье.
ГХС, Хэрэглээний хэл шинжлэлийн салбар
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ” АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЗОЧИН ПРОФЕССОРЫН ЛЕКЦ”
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЯРИАНЫ БУЛАН” БА “СОЁЛЫН ХИЧЭЭЛ”
2024 оны 11 сарын 01-05-ны өдрүүдэд Ази Номхон Далайн нийгэмлэг байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээнд ШУТИС-ийн Гадаад Хэлний Сургуулийн захирал Ц.Энхбаатар, Ази судлалын салбарын профессор Н.Мэнд нар ШУТИС-ийг төлөөлөн оролцлоо
Scientific Conference of Undergraduate Students from the Foreign Language School