“БАГШИЙН ЁС ЗҮЙ БҮРЭЛДЭХ ПИРАМИД” СЭДЭВТ ЛЕКЦ
admin
ГХС-ийн Ази судлалын салбараас ШУТИС-ийн багшийн чадамжийг хөгжүүлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлэх, сургалт зохион байгуулах ГХС-ийн чанарын багийн ажлын хүрээнд профессор багш нарын мэргэжлийн ёс зүй бүрэлдэх сургалт судалгааг бусдад нөлөөлөх, харилцан туршлага солилцох зорилготой АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургуулийн Харилцааны Ур чадварын тэнхимийн профессор, АУ-ны доктор С.Наранчимэг багшийг урин “БАГШИЙН ЁС ЗҮЙ БҮРЭЛДЭХ ПИРАМИД” сэдэвт лекцээ teams платформоор 2021 оны 11 сарын 13-ны өдөр чанарын менежертэй хамтран амжилттай зохион явууллаа.
 
    
Уригдсан зочин маань:

- Багшийн үндсэн 6 туслах 12 үүрэг

-Үгийн тайлбар Биеэ авч явах соёл-Этикет (Etiquette), Ёс зүй-Этика (Etics), Ёс суртахуун-Морал (Moral), Мэдээлэл (Information), Эрдэм (Wisdom)

-Нуугдмал хөтөлбөр Батлагдсан (The declared curriculum), Заасан (The taught curriculum) Сурсан (The learned curriculum)

-Багшийн Мэргэжсэн байх (Сompetent), Харилцагч байх (Сommunicator), Хамтрагч байх

 (Сollaborator), Өмгөөлөгч байх (Нealth advocate), Судлаач байх (Scholar), Манлайлагч байх (Leader), Мэргэжлийн байх (Professional) 7 үүрэг

- Мэдлэг гэж Суралцахуйн ухаан (Science of Learning), Мэдлэг бол хүч, ХҮЧ бол мэдлэг, МЭДЛЭГТЭЙ ХҮН хүчтэй, ... мэдлэгээ ашиглаж чаддаг хүн хүчтэй...  
- Зөв мэдээлэл-тархины тэжээл, зөв харилцахын тулд мэдлэгтэй бол тэгээд хэрэгжүүл...
- Хандлагын үндэс СЭТГЭЛД байдаг, үйлээр гадагш илэрдэг. Хандлага бол олон жилийн туршлагын үр дүнд бий болсон өнөөгийн дүр төрх, Зөв зүйлийг Зөв хүн Зөв хийдэг.
- Хувь хүний хөгжил – Багшийн хөгжил –  Их сургуулийн хөгжил – Боловсролын салбарын хөгжил – Монгол улсын хөгжил гэх мэт олон чиглэлээр илтгэл лекцээ танилцуулан, профессор багш нартай өөрийн судалгаа, туршлагаа хуваалцан, санаа сэдэл өгсөн тэднийг бүтээлчээр ажиллах урам сэдэл, ухаарлыг төрүүлсэн үр өгөөжтэй лекц болж өндөрлөсөнд зохион байгуулагч хамт олны зүгээс чин сэтгэлээсээ талархалтай байна. ГХС-ийн нийт 60 гаруй багш, ажилчид оролцлоо.
   
 

Энэхүү лекцэд идэвхтэй оролцсон эрдэмтэн багш нар, хамтран зохион байгуулсан Ази судлалын салбарын хамт олон, чанарын менежер, дэмжин оролцсон ГХС-ийн удирдлага хамт олондоо чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье.

Амжилтанд хүрэх үү, алдаа гаргах уу гэдгийг эерэг бодол л шийддэг. Хэнри Форд

 

Зохион байгуулсан: ГХС-ийн Ази судлалын салбар, Чанарын баг

2021.11.15