ХЯТАД ХЭЛНИЙ “ТЕХНОЛОГИЙН ЗУУН БА МИНИЙ ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ ПОСТЕР ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО
admin
ШУТИС-ийн ГХС-ийн Ази судлалын салбарын хятад хэлний багаас дотоодын хамтын ажиллагаа, “Хятад хэлний олимпиад” арга хэмжээний хүрээнд Постер илтгэлийн тэмцээнийг МУБИС-ийн НХУС-ийн Дорно дахины хэл, арга зүйн тэнхимтэй хамтран 2021.11.01-2021.11.18-ны хооронд анхан болон дунд 2 үе шаттайгаар цахим хэлбэрээр амжилттай зохион явууллаа.
Тус тэмцээнээр суралцагчдын хятад хэл сурах сэдэл, сонирхлыг төрүүлэх, өөрийн үзэл бодлыг бичгийн болон ярианы хэлээр зөв илэрхийлэх, илтгэх чадварыг сайжруулах зорилгоор ШУТИС болон МУБИС-ийн бакалаврын хөтөлбөрөөр хятад хэл суралцаж байгаа 1-4 дүгээр ангийн 35 оюутан оролцож эзэмшсэн мэдлэг, илтгэх чадвараа сорьж, хамтран ажиллаж харилцан суралцлаа.
    
   
 

Постер илтгэлийн дүн:

Оюутны овог, нэр
Оюутны код
Сургууль, курс
Эзэлсэн байр
/оноо/
Анхан шат
1
М.Энхжин
H.CL20D001
МУБИС-2
I байр (14.4)
2
С.Ариунтунгалаг
B211020052
ШУТИС.ЭХС-1
II байр (14.3)
3
М.Соёлмаа
B210980049
ШУТИС.ХШУС-1
III байр (14)
4
Д.Мөнхчулуун
B21042008
ШУТИС.ГХС-1
Тусгай байр (13.8)
5
Ц.Цацрал
В210980060
ШУТИС.ХШУС-1
Шилдэг оролцогч (13.5)
6
Б.Мөнхсондор
B210980042
ШУТИС.ХШУС-1
Шилдэг оролцогч (13.3)
7
М.Түвшингэрэл
B210420083
ШУТИС.ГХС-1
Шилдэг оролцогч (13.2)
Дунд шат
8
Ц.Буянтогтох
H.CL18D019
МУБИС-4
I байр (14.8)
9
З.Хулан
B180420133
ШУТИС.ГХС-4
I байр (14.8)
10
А.Солонго
B210870002
ШУТИС.ХШУС-2
II байр (14.5)
11
Э.Сүнжидмаа
H.CL18D010
МУБИС-4
III байр (14.3)
12
Б.Оюундарь
B201380101
ШУТИС.ЭХС-2
Тусгай байр (13.8)
13
Т.Номун
B210420086
ШУТИС.ГХС-1
Шилдэг оролцогч (13.5)
14
Э.Хулан
B201020111
ШУТИС.ЭХС-2
Шилдэг оролцогч (13.5)

 

Тус тэмцээнийг хамтран зохион байгуулсан МУБИС-ийн НХУС-ийн Дорно дахины хэл, арга зүйн тэнхимийн хамт олон, идэвхтэй оролцсон хятад хэл суралцагч оюутан залуустаа Ази судлалын салбарын хамт олны зүгээс талархлаа илэрхийлье.
 
Сайныг нь шилэн сурнам, саарыг нь сонжин заснам. КҮНЗ
 
Зохион байгуулсан: Ази судлалын салбарын хятад хэлний баг
 
2021.11.24