ШУТИС-ИЙН ГАДААД ХЭЛНИЙ СУРГУУЛИЙН БАГШ, АЖИЛТНУУД БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ШАГНАЛ БОЛОН ШУТИС-ИЙН ШАГНАЛААР ШАГНАГДЛАА
admin
Шинэ үеийн боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан багш хүний эрхэм дээд чанарыг эзэмшин, оюутан залуучуудын төлөвшил, эрдэм ухааны төлөө оюунаа чилээж, хүч хөдөлмөрөө зориулан боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллан, өндөр амжилт гаргасан Гадаад хэлний сургуулийн багш, ажилтнууд “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны жуух бичиг, ШУТИС-ийн “Хүндэт өргөмжлөл”, ШУТИС-ийн “Эрдмийн зөвлөлийн шагнал”, ШУТИС-ийн “Ректорын нэрэмжит шагнал” -аар тус тус шагнагдлаа. Үүнд:
 
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ШАГНАЛ:
 
Боловсролын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр:
  1. Я.Оюунцэцэг
  2. А.Болормаа
Боловсрол, шинжлэх ухааны яамны жуух бичиг:
  1. Т.Цэнд-Аюуш
  2. Т.Мөнхтуяа
  3. Ц.Эрдэнэзаяа
  4. С.Баасанжаргал
ШУТИС-ИЙН ШАГНАЛ:
 
ШУТИС-ийн “Хүндэт өргөмжлөл:
  1. Д.Туул
ШУТИС-ийн “Эрдмийн зөвлөлийн шагнал”:
  1. Д.Алтанцэцэг
ШУТИС-ийн “Ректорын нэрэмжит шагнал”:
  1. Б.Баярмаа
ШУТИС-ийн багш, судлаачдын дунд зохион байгуулсан "Best research paper 2021" уралдаанд амжилттай оролцож Олон улсын чансаа өндөртэй сэтгүүлд судалгааны бүтээлээ хэвлүүлсэн:
  1. Р.Бигэрмаа
Шагнал авсан багш, ажилтнууддаа амьдралд нь аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
 

Гадаад хэлний сургуулийн хамт олон