ШУТИС, ГХС-ИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН САЛБАР МОНГОЛ-ОРОСЫН НАЙРАМДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ӨДРҮҮДИЙН ХҮРЭЭНД ШУТИС-ИЙН НИЙТ ОЮУТНУУДЫН ДУНД УЛАМЖЛАЛТ УРАЛДААН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
admin
ШУТИС-ийн ГХС-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбараас Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд ШУТИС-ийн нийт оюутнуудын дунд жил бүр зохион байгуулдаг уламжлалт уралдаан тэмцээнүүд 2021 оны 11-р сарын 05-наас 12-р сарын 10-ны хооронд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн арга хэмжээнүүдэд “Звёздочка клуб” хамтран зохион байгуулагчаар оролцсон нь онцлог байлаа. Хэлний болон инженерийн салбарын оюутнуудын дунд зохиогдсон 3 төрлийн тэмцээнд давхардсан тоогоор нийт 50 гаруй оюутнууд оролцож авьяас билэг, авхаалж самбаагаа сорив. Үүнд:
  1. “Всемирный Пушкин” сэдэвт шүлгийн уралдаан
Хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд “Всемирный Пушкин” сэдэвт шүлгийн уралдааныг 2021.11.10-ны өдөр зохион байгууллаа. Уралдааны болзлын дагуу 10 гаруй оролцогч  Оросын их найрагч А.С.Пушкиний шүлгүүдээс орос, англи, герман, хятад, япон, солонгос хэлээр уншиж, видео бичлэг хийж ирүүлснээс:
  • 1 байр             Б.Биндэрьяа /В200970117/               МХТС
  • 2 байр             Э.Хулан  /В201020111/                     ЭХС
  • 3 байр             С.Тэлмэн /B210420041/                    ГХС
  1. “Моя родина - Монголия” сэдэвт оюутны үзүүлэн илтгэл /poster/-ийн уралдаан
Монгол орныхоо эх түүх, өв соёл, зан заншил, хөгжлийн түвшинг гадаад хэлээр танилцуулж сурталчлах зорилгоор 2021.11.18-ны өдөр зохион байгуулсан “Моя родина Монголия” сэдэвт постер илтгэлийн уралдаанд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын төлөөлөл 20 шахам оюутан оролцсоноос:
  • 1 байр             А. Амарзаяа /B210950048/               МХТС
  • 2 байр             Д.Мөнхчулуун /В210420085/           ГХС
  • 3 байр             С.Тэлмэн /B210420041/                    ГХС
нар тэргүүн байранд шалгарч, диплом мөнгөн шагнал гардлаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
3. “Hour” сэдэвт богино хэмжээний бичлэгийн уралдаан
 
ШУТИС-ийн нийт оюутан, залуусын гадаад хэл сурах хүсэл тэмүүллийг бадраах, хэлний боловсрол олгох, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь туслах зорилгоор 2021.11.25-ны өдөр зохион байгуулсан “Hour” сэдэвт богино хэмжээний видео контентийн уралдаанд нийт 7 багийн 16 оюутан оролцсон ба удирдамжийн дагуу оюутнууд ганцаарчлан болон баг бүрдүүлэн, сонгосон гадаад хэлээр (орос, англи, герман, хятад, япон, солонгос) өгөгдсөн сэдвийн дагуу 90-120 секундын видео контент бэлдэн өрсөлдсөнөөс шүүгчид дараахь нэр бүхий оролцогчдыг санал нэгтэй шалгарууллаа:
 ​​​​​​​
  • 2-р байр         Э.Энхтуяа / B180420250/ ГХС
  •                        Б.Буянбилэг / B180420201/ ГХС
  •                        Б.Сайнбуян / B160420217/ ГХС
 
 
 
  • 3-р байр          Ц.Намуундарь / B200420200/ ГХС
  •                         Э.Дагийранз / B200420217/  ГХС
 
 
4.Найрамдлын сарын ажлын хаалтын арга хэмжээний үеэр, ХХШС-ын ахлах багш М.Байгалийн удирдан ажиллуулдаг “Звёздочка клуб”-ыг 2021-2022 оны хичээлийн жилийн намрын улиралд хариуцан модератороор ажилласан ГХО хөтөлбөрийн “Техникийн мэргэжлийн орчуулга /англи/” хэлний мэргэжлийн ангийн төгсөх курсийн оюутан М.Самбууням ажлаа тайлагнаж, клубээс зохион байгуулсан англи хэлний дамжаанд амжилттай хамрагдсан ГХС-1, БУХС-2, ЭХС-10, ГУУС-13, ҮТС-1, АШУҮИС-1 нийт 30 оюутанд “Certificate of Completion” гардуулсан нь оюутнуудын талархлыг хүлээв.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Түүнчлэн клубын үйл ажиллагааг нэр төртэй удирдаж, нийгмийн сайн сайхны төлөө үйлсэд үе тэнгийнхнээ хошуучлан манлайлсан оюутан М.Самбууням, С.Пүрэв-эрдэнэ нарт сургуулийн захиргаанаас “Батламж” гардуулж, цаашдынх нь ирээдүйд амжилт хүслээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
“Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны сар”-ын өдрүүдийн үеэр зохиогдсон арга хэмжээнд идэвхтэй оролцсон, хөгжөөн дэмжсэн нийт оюутнууддаа болон тэмцээн уралдаануудыг амжилттай зохион байгуулсан багш нартаа салбарын хамт олны зүгээс талархал  илэрхийлье.
ГХС, Хэрэглээний хэл шинжлэлийн салбар, ЗБК