ГХС-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбараас “Карьер хөгжлийн хөтөлбөр” хүрээнд зохион байгуулагдаж буй цуврал лекцийн 2021-2022 оны хичээлийн жилийн намрын улирлын 3- дугаар лекц 2021 оны 12 сарын 10-ны өдөр цахим хэлбэрээр Google Meeting программ ашиглан зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн зочиноор ШУТИС, ДаТСийн Лицейн сургуулийн анхны төгсөгч Австрали улсын ЛаТробе Их Сургуулийн TESOL-ын магистр, Куртины их сургуулийн боловсролын судлалын магистр, Өмнөговь аймгийн Ханболгд сумын 2-р арван жилийн англи хэлний багш Дамдин овогтой Чулуунтөмөр уригдан оролцсон.
Уулзалтад Д.Чулуунтөмөр өөрийн ажлын туршлагаас гадна эзэмшсэн мэргэжлийн хөрвөх чадварын давуу тал, Гадаад хэлийг хэрхэн яаж эзэмшин, суралцах Австрали улсад яаж амжилттай тэтгэлэгтэй суралцах, арга барилаас хуваалцан, сонирхолтой мэдээ мэдээлэл өгч, оюутнууд өөрсдийн сонирхсон зүйлсийг асууж тодруулсан ач холбогдол бүхий уулзалт болж өнгөрлөө.
Тус уулзалтад ГХС-ийн “ГХО” хөтөлбөрийн “ТТО /англи хэл/” мэргэжлийн 1-4 курсийн 50 гаруй оюутан, ХХШС-ын багш нарын хамт хамрагдсан.
Онлайн уулзалтыг зохион байгуулсан ХХШС-ын ахлах багш Л. Амгалан илтгэл тавьсан илтгэгч болон ярилцлагад идэвхтэй оролцсон багш, оюутан залуустаа талархал илэрхийлье.
ГХC, Хэрэглээний хэл шинжлэлийн салбар
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ” АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЗОЧИН ПРОФЕССОРЫН ЛЕКЦ”
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЯРИАНЫ БУЛАН” БА “СОЁЛЫН ХИЧЭЭЛ”
2024 оны 11 сарын 01-05-ны өдрүүдэд Ази Номхон Далайн нийгэмлэг байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээнд ШУТИС-ийн Гадаад Хэлний Сургуулийн захирал Ц.Энхбаатар, Ази судлалын салбарын профессор Н.Мэнд нар ШУТИС-ийг төлөөлөн оролцлоо
Scientific Conference of Undergraduate Students from the Foreign Language School