"Олон улсын эх хэлний өдөр"-т зориулсан "Хэл, сургалт, судалгаа, технологи" сэдэвт хэлэлцүүлэг 2022 оны 2-р сарын 21-ний өдөр ШУТИС-ийн 8-р байрны цахим хурлын танхимд боллоо. Уг хэлэлцүүлгийг Монгол Улсын ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, ШУА-ийн ХЗХ, ШУТИС-ийн ГХС, НБГ, МХББСҮХ хамтран зохион байгуулж, цахим болон танхимаар 500 гаруй багш, судлаач эрдэмтэн, мэргэжилтнүүд оролцлоо. Хэлэлцүүлгээр ШУТИС-ийн ГХС-ийн багш Н.Мөнхжаргал, Б.Сонинцэцэг "Эх хэлний сургалт ба цахим технологи", ХЗХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Пүрэвсүрэн "Цахим хөмрөгт суурилсан судалгааг эх хэлний сургалтад ашиглах нь", Конгрессын номын сангийн монгол номын мэргэжилтэн М.Саруул-Эрдэнэ "Хэл сурах, сургах арга ба технологи", МУИС-ийн профессор багш Н.Нансалмаа "Хэлээр дамжуулж хүнийг хэрхэн бүтээдэг вэ?" гэсэн илтгэлүүд тавьж, Монгол хэлний хууль, бодлогын хэрэгжилт, эх хэлний сургалт, судалгааны өнөөгийн байдал, шинэчлэл, заах арга зүйн талаар санал санаа дүүрэн яриа өрнөлөө.
Монгол Улсын ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл,
ШУА-ийн ХЗХ, ШУТИС-ийн ГХС, НБГ, МХББСҮХ хамтран зохион байгууллаа
2021.02.21