Гадаад хэлний сургуулийн бакалавр, магистрант оюутны Эрдэм шинжилгээний хурал 2022.03.21-ний өдөр зохион байгуулагдлаа. ХХШС, АСС-аас тус тус бакалаврын 2 илтгэл эцсийн шалгаруулалтад ирсэн бөгөөд ХХШС-аас 4 магистрант илтгэл хэлэлцүүллээ.
Бакалавар оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн шалгаруулалтад Ц.Гүндэгмээ, Б.Сүнжидмаа нар АСС-ын дэд профессор доктор, дэд профессор Л.Чойжилмаагийн удирдлага дор “Хятад хэлний тоолох үг монгол хэлнээ илрэх нь”, Д.Мөнхчулуун, Н.Түвшингэрэл нар АСС-ын дэд профессор, доктор, дэд профессор Л.Чойжилмаагийн удирдлага дор “Хятад хэлний оноосон нэрийг монгол хэлээр галиглах нь”, Б.Мөнхжаргал ХХШС-ын ахлах багш Б.Байгалийн удирдлага дор “Эрчим хүчний салбарын нэр томьёоны орчуулга (цахилгаан системийн автоматжуулалтын нэр томьёоны жишээн дээр)”, Э.Энхтуяа ХХШС-ын ахлах багш, доктор Ц.Мөнхдэлгэрийн удирдлага дор ““Critical thinking” гэдэг үгийг монгол хэлээр орчуулах нь” сэдэвт илтгэл хэлэлцүүлэв.
Магистрант оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн шалгаруулалтад П.Хэрлэн АХТ-ийн эрхлэгч, доктор, дэд профессор Ч.Золзаяагийн удирдлага дор ““Гэгээнтэн” романы үндэсний онцлог үгийн орчуулгын онцлог”, М.Цэрэндолгор АСС-ын дэд профессор, доктор, дэд профессор Л.Чойжилмааагийн удирдлага дор “Хятад, Монгол хэлц үгийн толь бичигт хийсэн орчуулгын харьцуулалт”, Сайнзаяа АСС-ын ахлах багш, доктор Р.Бигэрмаагийн удирдлага дор “Дундад эртний монгол хэлний ухагдахуун болон агуулгыг шинжлэх нь”, Улсманда АСС-ын ахлах багш, доктор Г.Даваажавын удирдлага дор “Н.Сайнцогтын монгол уран зохиолд эзлэх байр суурь” сэдэвт илтгэл хэлэлцүүлэв.
Шүүгчид итгэлийн шинжлэх ухааны үндэслэл, асуудал дэвшүүлж, ямар арга аргачлал хэрэглэн, хэрхэн шийдсэн байдал, үр дүн, нийгэм болон мэргэжлийн хүрээн дэх ач холбогдол, илтгэх болон хэлэлцэх ур чадвар, сэдэвтэй холбоотой ашигласан материалын цар хүрээ зэрэг үзүүлэлтүүдээр дүгнэж, бакалавар оюутны ангилалд Э.Энхтуяа I байр, Б.Мөнхжаргал II байр, магистрант оюутны ангилалд П.Хэрлэн I байр, М.Цэрэндолгор II байр тус тус эзлэв.
Шалгарсан бакалавар оюутны илтгэл “Монгол улсын их сургуулиудын оюутны дунд зохион байгуулагдах “Эрдмийн XXI чуулган”-д оролцох ба магистрант оюутны илтгэл ШУТИС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хуралд сургуулиа төлөөлөн оролцох юм. Судлаач оюутнууддаа эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье. Оюутны судалгааны ажилд үнэтэй зөвлөгөө өгч шүүгчээр ажилласан ГХС-ийн ЭНБД, доктор Н.Мэнд, АХТ-ийн профессор, доктор, дэд профессор Д.Алтанцэцэг, АСС-ын ахлах багш, доктор Т.Мөнхжаргал, АХТ-ийн ахлах багш, доктор Г.Гантуяа нартаа оюутнуудынхаа өмнөөс баярласнаа илэрхийлье.
ГАДААД ХЭЛНИЙ СУРГУУЛИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ