“ХЯТАД ХЭЛНИЙ УРАН УНШЛАГА” УРАЛДААН
admin
ШУТИС-ийн ГХС-ийн Ази судлалын салбарын хятад хэлний багаас “Хятад хэлний олимпиад” хаврын улирлын арга хэмжээний хүрээнд суралцагчдын хятад хэл сурах сэдэл, сонирхлыг хөхиүлэн дэмжих, өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, унших, илтгэх чадварыг сайжруулах, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой Уран уншлагын уралдааныг МУБИС-ийн НХУС-ийн Дорно дахины хэл, арга зүйн тэнхимтэй хамтран 2022.03.02-2022.03.16-ны хооронд анхан болон дунд 2 үе шаттайгаар цахим хэлбэрээр амжилттай зохион явууллаа.  
Тус уралдаанд ШУТИС болон МУБИС-ийн бакалаврын хөтөлбөрөөр хятад хэл суралцаж байгаа 1-4 дүгээр ангийн 48 оюутан залуус маань хятад шүлэг, хятад богино болон сургамжит өгүүллэгээс сонгон оролцож эзэмшсэн мэдлэг, уран унших чадвараа сорьж, харилцан суралцаж, хамтран ажиллалаа.
 
 
  
Уран уншлагын дүн мэдээ:
Оюутны овог, нэр
Сургууль, курс
Эзэлсэн байр /оноо/
Анхан шат
1
Б.Намуунзул
МУБИС-2
I байр (13.6)
2
М.Энхжин
МУБИС-2
II байр (13.3)
3
С.Ану-Үжин
МУБИС-2
II байр (13.3)
4
Д.Мөнхчулуун
ШУТИС.ГХС-1
Гутгаар байр (13)
5
Ц.Амгалангоо
ШУТИС.ГХС-1
Гутгаар байр (12.6)
6
Г.Өнөдалай
ШУТИС-ЭХС-1
Гутгаар байр (12.6)
7
Д.Сугархүү
ШУТИС.ГХС-1
Тусгай байр  (12)
8
Т.Мишээл
ШУТИС.БАС-1
Тусгай байр  (12)
9
Г.Энхжин
ШУТИС-ЭХС-1
Тусгай байр  (12)
10
Н.Буяннэмэх
МУБИС-2
Тусгай байр  (12)
Дунд шат
8
М.Сүнжидмаа
МУБИС-4
I байр (14.6)
9
З.Хулан
ШУТИС.ГХС-4
I байр (14.3)
10
Б.Оюундарь
ШУТИС-ЭХС-2
II байр (14.3)
11
Э.Хулан
ШУТИС-ЭХС-2
III байр (13.3)
12
Э.Батчулуун
ШУТИС.ЭХС-2
Тусгай байр (13)
13
Э.Мөнхтүвшин
ШУТИС.ЭХС-2
Тусгай байр (12.6)
14
Г.Нармандах
МУБИС-2
Тусгай байр (12.6)
15
С.Ууганзаяа
МУБИС-4
Тусгай байр (12.6)
 
 
Тус тэмцээнийг хамтран зохион байгуулсан МУБИС-ийн НХУС-ийн Дорно дахины хэл, арга зүйн тэнхимийн хамт олон, идэвхтэй оролцож оюундаа хөрөнгө оруулсан хятад хэл суралцагч оюутан залуустаа Ази судлалын салбарын хамт олны зүгээс талархал илэрхийлье.
Хэрэг үйлийг нь шинжигтүн
Хэв аргыг нь шинжигтүн
Хүсэл санааг нь шинжигтүн
Чингэвээс хүмүүн нуугдаж чадна гэж үү!  КҮНЗ
Зохион байгуулсан: Ази судлалын салбарын хятад хэлний баг
2022.03.28