ГХС-ийн Ази судлалын салбарын японы хэлний багаас уламжлал болгон зохион байгуулдаг Япон хэлний 14 дэх удаагийн өдөрлөгийг 2022 оны 4 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд Гадаад Хэлний Сургууль, Мэдээлэл, Холбооны Технологийн сургууль, Механик, Тээврийн Сургуулиудад тус тус амжилттай зохион явууллаа. Тус өдөрлөгийг ГХС-ийн дэд захирал Э.Чимэдлхам, ЭНБД Н.Мэнд нар нээсэн ба өдөрлөгт ШУТИС-ийн оюутан залуус оролцож, үзэж сонирхлоо. Япон хэлний 2-р дамжааны оюутнууд болон ШУТИС-ийн Хитонэн клубийн гишүүд “Нарүто Шипүдэн” бүжиг бүжиглэн мэндчилгээ дэвшүүллээ.
Тус өдөрлөгийг япон хэл сонирхон судалж буй оюутан залууст японы соёл, урлагийг таниулах, түгээн дэлгэрүүлэх улмаар суралцах хүсэл эрмэлзлийг төрүүлэх, оюутнуудын харилцан суралцаж хамтдаа хөгжих, бие даах чадвар, идэвхийг өрнүүлэх, мэргэжил сурталчлах зорилгоор зохион явуулдаг уламжлалтай.
Япон хэлний өдөрлөг нь уран бичлэг, манга, юката өмсгөл, цаасан нугалбар, косплэй, тоглоомын соёлын булантай ба үзэж сонирхсон оюутан залуусын дунд азын сугалаа зохион явууллаа.
Өдөрлөгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон Гадаад Хэлний Сургууль, Мэдээлэл, Холбооны Технологийн сургууль, Механик Тээврийн Сургуулийн багш, ажилтан нийт оролцсон оюутнууддаа талархал илэрхийлж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
Ази судлалын салбар
Япон хэлний баг
2022.04.12