СОЛОНГОС ХЭЛНИЙ МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ
admin
ГХС-ийн Ази судлалын салбарын солонгос хэлний багш нар 4.23-ны өдөр мэргэжил сурталчлах өдөрлөгөө амжилттай зохион байгууллаа.
Эзэмшиж буй мэргэжлээ сурталчлах, солонгос орны хэл соёлоос суралцаж, харилцан туршлага солилцох зорилго бүхий эл өдөрлөгт ШУТИС-ийн ГХС-ийн ТТО-ын I, IY курс болон МХТС, МехТС, БУХС зэрэг бүрэлдэхүүн сургуулийн 2 + 2 хөтөлбөрийн ангийн солонгос хэл сурч судалж буй оюутнууд идэвхтэй оролцож авьяас чадвар, авхаалж самбаагаа гайхуулан өрсөлдөв.
Өдөрлөгөөр оюутны мэдлэг сорих тэмцээнүүдийг зохион байгуулсан бөгөөд зураг тайлбарлах тэмцээнд I ангийн Б.Хосзаяа (МТС), Б.Энхжин (МХТС), Д.Энхжин (МХТС) нар шалгарав. Оюутнуудын дунд нэлээд өрсөлдөөнтэй явагдсан үг таах тэмцээнд I ангиас Б.Эрхэс  (МТС), Ш.Золбоот (МТС), Э.Заяа (БУХС) нар түрүүлсэн бол II ангиас Б.Цовоо (МХТС), С.Мөнхзул (МХТС), Б.Идэрчулуун (МТС) нар шалгарч шагналын эзэд болцгоолоо. Ярианы тэмцээнд II ангийн Б.Биндэръяа (МХТС), Б.Номундарь (МХТС), I ангийн Г.Ариунжаргал (ГХС) нар байр эзэллээ.  Орчуулгын тэмцээн 2 үе шаттай зохиогдсон ба I ангиас М.Оюун-Эрдэнэ (МТС), Б.Нинжин  (МХТС), Н.Уянга (МХТС) шалгарсан бол IY ангийн орчуулгын тэмцээнд Г.Мөнхшүр (ГХС) ангиасаа шалгарч өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнууллаа.
ГХС-ийн төгсөх ангийн IY ангийн оюутнууд солонгос үндэстний самүлнури-цохиур хөгжмийн үзүүлбэр, харин дэвүүрт бүжиг болон таэквондо үзүүлбэрийг МХТС-ийн I ангийн оюутнууд бэлтгэж сонирхуулсан нь оюутны сурах идэвхийг хөгжөөсөн сайхан үзүүлбэр байв.
Анги хамт олноо төлөөлөн тэмцээндээ идэвхтэй оролцож хөгжөөн дэмжсэн бүх оюутандаа баяр хүргээд өдөрлөгийг амжилттай зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн БУХС-ийн удирдлага, 2+2 хөтөлбөрийн ангийн зөвлөх багш Т.Тамир болон техникийн ажилтнууд, оюутнаа дэмжин оролцсон МХТС-ийн Мэдээллийн сүлжээ, аюулгүй байдлын салбарын эрхлэгч Б.Мөнхбаяр, багш оюутнууддаа талархал илэрхийлж  эрүүл энхийг хүсэн ерөөе.
      
 
   
 
   
Ази судлалын салбар
Солонгос хэлний баг