МЭРГЭЖЛИЙН АНГЛИ ХЭЛНИЙ ПОСТЕР ИЛТГЭЛИЙН УЛСЫН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
admin

ШУТИС-ийн ГХС-ийн Англи хэлний тэнхимээс монголын их дээд сургуулийн мэргэжлийн англи хэл судалж буй оюутнуудын дунд “English Language in My Career and Future” сэдэвт постер илтгэлийн уралдааныг 2022 оны 04–р сарын 18-29-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Монгол улсын их, дээд сургуульд сурч буй оюутнууд мэргэжлийн англи хэлний үг хэллэгээ баяжуулах, найруулан бичих, үзэл бодлоо бүтээлчээр, чөлөөтэй илэрхийлэх, илтгэх чадварыг хөгжүүлэх зорилготой тус уралдаанд I шатанд 18 постер илтгэл, II шатанд 9 илтгэл хэлэлцүүлсэн. I байранд ДХИС-ийн оюутан Х.Нямцэцэг, М.Шинэжаргал, II байранд ШУТИС-БУХС-ийн оюутан Б.Есүй, III байранд АШУИС-ийн оюутан Э.Буянзаяа нар тус тус шалгарлаа. Шагналт байр эзэлсэн оюутнуудыг өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.


     


Англи хэлний тэнхим