ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн ТӨГСӨГЧДИЙН НЭРЭМЖИТ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН боллоо
admin
ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн 30 жилийн ойг угтан Төгсөгчдийн нэрэмжит волейболын тэмцээнийг 2022 оны 05-р сарын 7-ны өдөр зохион байгуулав. Тус тэмцээнийг 2002 төгсөгчид ивээн тэтгэж, хамтран зохион байгуулсан төдийгүй англи, япон хэлний төгсөгчдийн зүгээс сургуулийнхаа хөгжил, үйл ажиллагаа, сургалт судалгаанд зориулж мөнгөн хандив өргөснийг дуулгахад таатай байна.
“2002 төгсөгчдийн нэрэмжит волейболын тэмцээн”-д
1-р байрыг “Солонгос хэлний төгсөгчдийн Korean Juniors” баг,
2-р байрыг “Англи-орос хэлний 2001, 2009, 2022 оны төгсөгчдийн холимог баг”,
3-р байрыг “Англи-орос хэлний 2003 оны төгсөгчид”, тусгай байрыг “Хятад хэлний төгсөгчдийн баг” тус тус эзэллээ.
Мөн тэмцээний хаалтын үйл ажиллагааны үеэр 2003 оны төгсөгчдөд “Төгсөгчдийн нэрэмжит волейболын тэмцээн”-ийг 2023 онд өөрсдийн нэрэмжит болгон зохион байгуулах эрхийг олгож батламж, шилжин явах цомыг хадгалуулав. Спортын нөхөрсөг тэмцээнд хүрэлцэн ирж, оюутан цагийн найз нөхөд, багш нартайгаа спортоор нэгдэж, нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлсэн ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн нэрийн хуудас болсон нийт төгсөгч болон тэмцээний үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон багш, ажилтан, оюутнууд та бүхэндээ талархал илэрхийлээд цаашдын ажил, хөдөлмөрт нь амжилтын дээдийг хүсэн ерөөе.
 
 
  
 
 
Гадаад хэлний сургууль