“ENGLISH CURRICULUM DEVELOPMENT& IMPLEMENTATION” хэлэлцүүлэг зохион байгууллаа
admin

ШУТИС-ийн ГХС-ийн Англи хэлний тэнхимээс зохион байгуулж байгаа “Англи хэлний сургалтын хөтөлбөр ба хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг 4 сарын 8, 15, 22,  5 сарын 5, 9-ний өдрүүдэд E-404 тоотод зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт ЭХС, ГУУС, БАС, БУХС, ҮТС-ийн удирдлага, салбар тэнхимийн эрхлэгч бүхий 29 профессор багш нар оролцож, англи хэлний сургалтын үйл явц, стандарт хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо. 


    

    


Англи хэлний тэнхим