ШУТИС, ГХС-ийн “Гадаад хэлний орчуулга” бакалаврын хөтөлбөрийн МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ зохион байгуулагдаж байна
admin
ГХС-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбараас Нийслэлийн болон хөдөө орон нутгийн ЕБС-ийн ахлах ангийн суралцагчдад “Техник, технологийн орчуулга” мэргэжил сурталчлах аяны  хүрээнд:
  • 2022.05.06-нд Өмнөговь аймгийн ЕБС-ийн Д.Энхцэцэг багштай 12-р ангийн 30 гаруй сурагчдад цахим танилцуулга хийн Гадаад хэлний сургууль болон “Гадаад хэлний орчуулга” бакалаврын хөтөлбөрийн тухай танилцуулга хийлээ.

 

 

  •  2002.05.09-нд Баатар хот Москвагийн нэрэмжит, улсын тэргүүний лаборатори 33 дугаар дунд сургуулийн төгсөх ангийн 40 гаруй сурагчдад ГХС-ийн "Техник, технологийн орчуулга" мэргэжил сонголтын талаар зөвлөгөө, мэдээлэл хүргэв.
 
  • 2022.05.13-нд Төв аймгийн Эрдэнэ сумын ЕБС-ийн 9, 11, 12-р ангийн сурагчдад ШУТИС, ГХС болон“Гадаад хэлний орчуулга” хөтөлбөрөө сурталчлав.
 
  • 2022.05.17-нд Нийслэлийн Хан-Уул дүүргийн ГХГС-тай Улсын тэргүүний 18-р сургуулийн төгсөх ангийн сурагчдад ГХС-ийн бакалаврын хөтөлбөрийн онцлог, давуу талыг танилцуулсан.
  
ЕБС-ийн удирдлага, анги удирдсан багш нартай хамтарч ажилласан ГХС-ийн дэд захирал Э.Чимэдлхам, ХХШС-ын эрхлэгч Ц.Цэцэгмаа, ахлах багш М.Байгаль, С.Сэржмядаг, Б.Мөнхцэцэг, Ц.Мөнхдэлгэр, Л.Амгалан, сургалтын мастер Э.Солонго нарт талархал илэрхийлье!
ГХС, Хэрэглээний хэл шинжлэлийн салбар