ХЯТАД ХЭЛНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН
admin
ГХС-ийн Ази судлалын салбар Улаанбаатар дахь хятадын соёлын төвтэй хамтран “Үзэл бодлоо солилцож, сэтгэлийн холбоогоо бэхжүүлье” хятад хэлний илтгэлийн уралдааныг хятад хэл суралцагч оюутан залуусын сурах хүсэл сонирхлыг хөхиүлэн дэмжих, өөрийн үзэл бодлыг илэрхийлж, илтгэх чадварыг сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой 2022.05.19-30-ны хооронд 2 үе шаттай амжилттай зохион явууллаа.   
Тус уралдаанд оюутан залуус маань хятадыг ойлгох, танин мэдэх торгоны зам, 2008 оны олимп, нэг бүс нэг зам гээд соёл боловсрол, урлаг спортын сэдвээс сонгон оролцож эзэмшсэн мэдлэг, илтгэх чадвараа сорьж, харилцан суралцаж, хамтран ажиллалаа.
 
 
Тус тэмцээнийг хамтран зохион байгуулсан хятадын соёлын төвийн хамт олон, идэвхтэй оролцож оюундаа хөрөнгө оруулсан хятад хэл суралцагч оюутан залуустаа, эрхэм хүндэт профессор багш нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
 
ХЭР ХУРДАН ЯВАХ ЧИНЬ ГОЛ БИШ.
ХАМГИЙН ГОЛ НЬ ЗОГСОЛТГҮЙ ҮРГЭЛЖЛЭХ НЬ Л ЧУХАЛ. КҮНЗ
 
Зохион байгуулсан: Ази судлалын салбар
2022.05.30