ХЯТАД ХЭЛНИЙ ХАВРЫН СУРГАЛТ БОЛЛОО
admin
ГХС-ийн Ази судлалын салбараас техник технологийн орчуулгын болон хамтарсан хөтөлбөрийн хятад хэл судалж буй оюутан залуусын хятад хэлний чадварыг нь сайжруулах зорилгоор ШУТИС-тай хамтын ажиллагаатай Шаньдун ШУТИС-ийн профессор багш нартай хамтран хаврын сургалтыг санаачлан амжилттай зохион явууллаа.
Шаньдун ШУТИС-ийн Олон улсын соёлын солилцооны сургуулийн “DINGTALK” платформоор 2022.03.26-06.30 хооронд болсон хаврын сургалтад ГХС-ийн (ТТО- Хятад хэл), ГУУС-ийн (Геодези), ХШУС-ийн (Химийн инженерчлэл, статистик, үйлдвэрийн экологи), ЭХС-ийн (Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан хангамж, дулаан хангамж, био-инженерчлэл) хамтарсан хөтөлбөрийн 1,2-р ангийн нийт 50 оюутан хамрагдлаа.

 

  

Оюутан хичээлээс гадна шинэ мэдээ мэдээлэл, олон улсын цахим сургалтын платформыг ашиглах, сонсгол яриагаа сайжруулах, сонирхсон хөтөлбөрүүддээ бие даан суралцах чадварыг  дээшлүүлэх зэрэгт өгөөжтэй сургалт болж өндөрлөлөө.
Тус сургалтад хамрагдаж шамдан суралцсан оюутан залуустаа болон сургалтыг удирдан зохион явуулсан Шаньдун ШУТИС-ийн профессор багш нартаа гүнээ талархал илэрхийлье.
Цаашдын хамтын ажиллагаа, эрдэм судлалын үйлсэд нь амжилт хүсье.
АЗИ СУДЛАЛЫН САЛБАР
2022.06.30