Монгол улсад дээд боловсролтой мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд хариуцсан ажлаа идэвх санаачилга, үр бүтээлтэй гүйцэтгэж, хамт олноо манлайлан ажиллаж байгаа багш ажилтнуудыг Дэлхийн багш нарын 28, Монголын багш нарын 56 дэх өдрийг тохиолдуулан шагналаа.
Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, жуух бичиг, ШУТИС-ийн “Хүндэт өргөмжлөл”, “Эрдмийн зөвлөлийн шагнал”, “Ректорын нэрэмжит шагнал”-ыг ШУТИС-ийн ректор Т.Намнан болон их сургуулийн удирдлагууд 2022 оны 9-р сарын 29-ний өдөр гардуулав.
ШУТИС-ийн “ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ШАГНАЛ”-аар Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч Ц.Цэцэгмаа, ШУТИС-ийн “РЕКТОРЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛ”-аар Эрдэмтэн, нарийн бичгийн дарга Н.Мэнд нар шагнуулав.
Засгийн газрын шагнал “БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” хүндэт тэмдгээр Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын ахлах багш С.Уранбилэг, Ази судлалын салбарын япон хэлний багш Б.Эрдэнэчулуун, БШУЯ-ны “ЖУУХ БИЧИГ” бичгээр Англи хэлний тэнхимийн багш Д.Энхзул, Г.Ариунбямбаа нарыг тус тус шагналаа.
Мөн уг арга хэмжээний хүрээнд Үйлдвэрчний эвлэлийн хүч, эв нэгдлийг бэхжүүлэн, хөдөлмөрийн хүний эрх, ашиг сонирхлыг хамгаалах их үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулсан багш, ажилтнуудад ГХС-ийн ҮЭ-ийн салбар хорооноос санаачлан Монголын ҮЭХ-ны шагналыг гардуулав.
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРООНЫ ШАГНАЛ:
МБШУ-ны ҮЭ Холбооны “Хүндэт тэмдэг”:
1. Ж.Одбаяр /Англи хэлний академи/
2. С.Сэржмядаг /Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын ахлах багш/
3. С.Оюундэлгэр /Ази судлалын салбарын ахлах багш/
4. А.Амарзаяа /Англи хэлний тэнхимийн багш/
5. Т.Энхцэцэг /Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын багш/
МБШУ-ны ҮЭ Холбооны “Хүндэт өргөмжлөл”:
1. Д.Одончимэг /Англи хэлний тэнхимийн багш/
Багш нартаа баярын мэндийг хүргээд цаашдын ажил, хөдөлмөрт нь
өндөр амжилтыг хүсэн ерөөе!
ГХС-ийн Захирлын зөвлөл
ГХС-ийн ҮЭ-ийн салбар хороо