ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн дотоод хамтын ажиллагааны хүрээнд МУИС-ийн Күнзийн Институт Ази судлалын салбарт хятад хэлний сурах бичиг, эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, хятадын түүх соёл, ёс уламжлалтай холбоотой 100 гаруй ном гарын авлага хандивлалаа.
Хятад хэл суралцагч оюутан залуусын хичээлээс гадна хятад соёл уламжлал, хэл сэтгэлгээг ойлгох, номоор дамжуулан хятад оронтой танилцах боломж болох төдийгүй уралдаан тэмцээнд бэлтгэх гарын авлага болно. Хандивласан бүтээлүүд:
Хятад хэлний сурах бичгүүд:
-
New practical chinese reader新实用汉语课本
-
汉语新起点
-
Learning chinese measure words看图学量词
-
Speak chinese说汉语
-
新世纪中级商用汉语
-
汉语阅读教程教程
-
汉语教程
-
汉语商务通
-
Advenced Chinese course汉语高级教程
-
Advenced spoken chinese高级汉语口语
-
汉语初级教程
-
Chengo chinese乖风汉语
Хятад соёл, уламжлалтай холбоотой бүтээлүүд:
-
青春的旗帜
-
Legends of ten Chinese traditional festivals中国十个节日传说
-
Хятад судлал IV 蒙古国汉学研究
-
Chinese geography中国地理常识
-
第二届“草原丝绸之路汉学研究”国际学术研讨会
-
Chinese journal of physics
-
The story of bronze
-
中国地图
Ном бүтээл хандивласан Күнзийн институтийн хамт олонд болон хятад хэл суралцагч оюутан залуустаа, профессор багш нартаа талархал илэрхийлж цаашдын эрдэм судлалын үйлсэд нь амжилт хүсье.
ШУТИС-ГХС
Ази судлалын салбар
2021.12.21